-
Монгол хонины мах кувейтэд худалдаалагдаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын экспортыг дэмжих бодлого, Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны 7 дугаар сараас эхлэн Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр ажилласны дүнд Монголоос Кувейт Улс руу хонины сэврээсэн махны анхны ачилтыг 2024 оны…
-
Ирэх онд “Ипотекийн зээл”-ийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд үүн дээр нэмж Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд олгохоор төлөвлөж байгаа юм байна. Мөн ирэх жилүүдэд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.
-
МИД-ын нөхөн төлбөрийг олгож эхэллээ
МИД-ын 2023 оны даатгалыг Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, МИГ даатгал ХХК, Монгол даатгал ХК, Мөнх даатгал ХХК , Практикал даатгал ХХК, Хаан даатгал ХХК зэрэг долоон компаниар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30, Хаан болон Төрийн банкаар зуучлуулан тус оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион…
-
6300 гаруй хоршоонд 66 мянган малчин өрх элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэн, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Энэ төслөөс зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах…
-
“Үндэсний шилдэг органик аж ахуйн нэгж”-ээр хонины ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК шалгарлаа
“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд дотоодын 20 гаруй үйлдвэрлэгч, 200 гаруй нэр төрлийн хүнсний нарийн, бүдүүн ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, хонины ноосон бордоо, малын эрдэс тэжээл зэрэг бүтээгдэхүүнээр оролцож, хэрэглэгчдийн гарт баталгаажсан органик бүтээгдэхүүнээ хүргэв. Энэ арга хэмжээний “Үндэсний шилдэг органик аж ахуйн нэгж”-ээр хонины ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс”…
-
Гадаадаас 3 дахин их машин оруулж иржээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл манай улсын машины наймаачид энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 22-ны хооронд суудлын 90.287 машин гадаадаас оруулж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 75.1 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилийн өдийд манай улс гадаадаас суудлын 22.481 машин импортолсон байв. Тэгвэл одоо түүнээс 3 дахин олон буюу 67.805-аар олон машин…
-
Өмнөговь аймаг орон нутгийн бонд гаргахаар судалж байна
Өмнөговь аймаг орон нутгийн бонд гаргахаар судалж байна. Энэ ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Мандал капитал маркетс” ҮЦК шалгарч, тус аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулжээ. Тус аймгийн ИТХ энэ 7 хоногт ээлжит бусаар хуралдан, хэлэлцсэн асуудлын дунд орон нутгийн бонд багтжээ. ИТХ-ын 33 төлөөлөгч уг хуралд сууж, “Мандал капитал маркетс” ҮЦК-ийн танилцуулгыг сонссон байна. Уг бондын…
-
Сэлэнгийн шинэ ДЦС-ын суурийг цутгаад байна
Сэлэнгэ аймгийн төвд “Райд Монголиа” ХХК 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж эхэлсэн. Одоогоор тус компани барилгын сууриа цутгаад дуусаж байгаа аж. Уг станцыг барихад 108.4 сая ам.доллар шаардлагатай. “Ride Mongolia” ХХК өөрийн хөрөнгөөр эл станцыг 2 жилийн дотор барихаар төлөвлөжээ. Тус станц жилд 285.9 сая КВт цахилгаан, 373 мянган гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Энэ…
-
Сэлэнгийн тариаланчид 1 га-гаас 14.7 цн ургац хурааж байна
Сэлэнгийн тариаланчид үр тарианыхаа 45 хувь, төмс, хүнсний ногооныхоо 40 хувийг хураагаад байна. Тус аймгийн тариаланчид өчигдрийн байдлаар 58.7 мянган га талбайн үр тариаг хураажээ. Үүний 57.4 мянган га нь улаанбуудайнх. Тэд 1 га талбайгаас дунджаар 14.7 цн, нийт 84.4 мянган тонн улаабуудай хурааж аваад байна. 1285 га талбайгаас бусад төрлийн 1748 тонн үр тариа хураасан нь нэгж талбайгаас 13.6 цн ургац…