Category: Энтертайнмент

  • Говь-Алтай аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

    Говь-Алтай аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

    Хантайшир уулын аймаг байгуулсны 101 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ. Энэ жил Говь-Алтай аймгийн 18 сумын 16-гийнх нь 100 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр сум ойгоо нэгэн зэрэг хийхээр товложээ. Сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов:  • Алтай 7-р сарын 27-28 • Баян-Уул 7-р сарын 27-28 • Бигэр 7-р сарын 27-28 • Бугат…

  • Улаанбаатарынхан хотоос явж байна

    Улаанбаатарынхан хотоос явж байна

    Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэлж, шүдлэн, хязаалан насны хурдан морьд уралдаж байгаа тул Хүйдолоонхудаг руу өнөө өглөөнөөс морины хорхойтнууд цувж эхэллээ. Үүний зэрэгцээ нийслэлийн иргэд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж,  хотоос гарах чиглэлийн авто замуудын ачаалал ихэслээ.  Зорчигчдод аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна. Иймд иргэд та…

  • Үндэсний их баяр наадам хязаалангийн уралдаанаар эхэллээ

    Үндэсний их баяр наадам хязаалангийн уралдаанаар эхэллээ

    Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүйдолоонхудагт 07:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 256 морь уралдуулахаар бүртгүүлжээ. Морьдыг шүдэлж, уралдаанч хүүхдүүдийн хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, 70 гаруй морь хасав. Үүний дараа…

  • Наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой дахин тоглоно

    Наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой дахин тоглоно

    Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээсний дараа наадамчдад толилуулах тоглолтыг олон нийтэд дахин үзүүлэхээр болжээ. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний өглөө тоглосны дараа, орой 22:00 цагт дахин тоглоно. Тасалбарыг өнөөдөр (2024.07.10) 16:00 цагаас ticket.mn-ээр худалдаж эхэлнэ. Нийт 10 мянган тасалбарыг суудлаас хамааран, 70, 100, 120 мянган төгрөгөөр худалдах юм байна. Энэ…

  • Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлүүд шалгарлаа

    Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлүүд шалгарлаа

    Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан, үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад боллоо. Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Сүлд” чуулга хамтран зохион байгуулсан энэ уралдааны сүүлийн шатанд мэргэжлийн хөгжмийн 10 зохиолчийн 13 бүтээл шалгарсан юм. Тэднээс хөгжмийн зохиолч Д.Сайханбаяр “Эргэх ертөнц” сюит буюу “Өглөөний зураглал”, “Өдрийн мэнд”, “Нарны тухай…

  • 8 нас хүрсэн хүүхдээр хурдан морь унуулна

    8 нас хүрсэн хүүхдээр хурдан морь унуулна

    Ламын гэгээний анхдугаар дүр, Эрдэнэбандида хутагт Лувсанданзанжанцангийн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойг тохиолдуулан, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, шашин соёлын наадам – Хангайн бүсийн хурдыг Баянхонгор аймагт 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулна.   Энэ ойг зохион байгуулахдаа Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай…

  • “Алтаргана” их наадмын тоглолтыг “On&Off” продакшн найруулж байна

    “Алтаргана” их наадмын тоглолтыг “On&Off” продакшн найруулж байна

    Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам 7 дугаар сарын 26-28-нд Булган аймагт болно. Дэлхий даяар тархан суурьшсан 30.000 гаруй буриад түмэн энэ наадамд ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна.  Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,…

  • Төв аймгийн наадамд хээр халтар хязаалан түрүүллээ

    Төв аймгийн наадамд хээр халтар хязаалан түрүүллээ

    Төв аймаг байгуулсны 101, Зуунмод хот байгуулсны 82, II богд Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр өнөөдөр эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 70 ажнай шандас сорьсноос Ховд аймгийн Чандмань сумын Ц.Энхтогтохын хээр халтар түрүү магнай болж, Говь-Алтай аймгийн Д.Баасандоржийн халтар хязаалан аман хүзүүдэв. Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын В.Баярын хар хязаалан, айргийн…

  • Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

    Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

    Ховд аймгийн баяр наадам өнөөдөр 09:00 цагт халх, урианхай, хүүхдийн сурын харваагаар эхэллээ. 11:40 цагаас Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг дарга Х.Батболд, ахмадууд, гавьяатууд, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ ёслолд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ. 13:00…

  • “Залуучууд” театрт наадмын хүндэтгэлийн концерт тоглов

    “Залуучууд” театрт наадмын хүндэтгэлийн концерт тоглов

    Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ойн баяр наадамд зориулан “Залуучууд” театр “Өнөд өвлөгдөх аялгуу” хүндэтгэлийн концерт бэлтгэжээ. Уг тоглолт өнөөдөр 13:00 цагаас тус театрт болж байна.  Дархан сумын цол олгох бөхийн барилдаан өнөөдөр Биеийн тамир спортын газрын зааланд 11:00 цагаас эхэлсэн юм. Уг барилдаанд цолгүй 32 бөх зодоглолоо. Тус аймгийн наадам маргааш албан ёсоор эхэлнэ.