-
Төв аймгийн наадамд хээр халтар хязаалан түрүүллээ

Төв аймаг байгуулсны 101, Зуунмод хот байгуулсны 82, II богд Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр өнөөдөр эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 70 ажнай шандас сорьсноос Ховд аймгийн Чандмань сумын Ц.Энхтогтохын хээр халтар түрүү магнай болж, Говь-Алтай аймгийн Д.Баасандоржийн халтар хязаалан аман хүзүүдэв. Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын В.Баярын хар хязаалан, айргийн…
-
Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

Ховд аймгийн баяр наадам өнөөдөр 09:00 цагт халх, урианхай, хүүхдийн сурын харваагаар эхэллээ. 11:40 цагаас Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг дарга Х.Батболд, ахмадууд, гавьяатууд, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ ёслолд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ. 13:00…
-
Наадмын тогтолтод 1213 уран бүтээлч оролцож байна

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгалаа. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж байна.…
-
Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар Д.Цэрэннадмидыг шагнав

Булган аймаг байгуулсны 86 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. 7 дугаар сарын 6-нд Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөснөөр тус аймгийн наадам эхэлсэн юм. Булган аймгийн дээд шагнал Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар Бүрэгхангай сумын харьяат, яруу найрагч Даржаагийн Цэрэннадмидыг шагналаа. Тэрээр Булган аймгийн Цогтын цагаан байшин буюу Сэтгэшгүй чандмань сүмийн туурийг засах, хамгаалах, Цогт хунтайжийн…
-
“Нүүдэл”, “Монгол бахархал” үзэсгэлэнг үнэгүй үзээрэй

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, Монголын уран зургийн галерей өнөөдөр “Нүүдэл” уран зургийн үзэсгэлэн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтарсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн нээв. Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчдийн 4000 гаруй бүтээлийг хадгалж байна. Үүнээс нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл уламжлал, зан заншлыг харуулсан уран зураг, баримал, зураасан зураг, инстоляц болон…
-
УНТЭ уран бүтээлчдийн эрүүл мэндийг дэмжин ажиллана

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвтэй хамтран ажиллах хүрээнд “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын санаачилгаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг өнөөдөр /2024.07.08/ байгууллаа. Санамж бичигт УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, ДББҮТ-ийг төлөөлж тус төвийн ТУЗ-ийн дарга, тэргүүн Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд УНТЭ-ийн зүгээс уран бүтээлчдийн…
-
Соёлын наадамд 130-аад сая төгрөг зарцуулж байна

Хүйдолоонхудаг дахь “Монгол наадам” цогцолборт 7 дугаар сарын 11-12-нд Соёлын наадам 16 дахь жилдээ болно. Уг наадмыг анх төрөөс 20 сая төгрөгөөр дэмждэг байсан бол өнгөрсөн жил 50 сая, энэ жил 80 сая төгрөг Соёлын яам өгчээ. Энэ нь тус наадмын нийт төсвийн 80 хувийг эзэлж байгаа аж. Үүн дээр хамтран зохион байгуулагчдын санхүүгийн дэмжлэгийг нэмээд, нийт 130 орчим сая…
-
Хүй долоонхудагт соёлын наадам 11,12-нд болно

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн их сургууль монголчуудын соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой Соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүйдолоонхудагт зохион байгуулна. СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам “Монгол наадам” цогцолборт болох юм байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын…
-
Машины зогсоолын зөвшөөрлийг 21.000-аар зарж байна

Үндэсний их баяр наадмаар Хүйдолоонхудаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах машины зогсоолын зөвшөөрлийг 7 дугаар сарын 5 хүртэл enaadam.mn саитаар худалдаж эхэлжээ. Машины зогсоол ашиглах зөвшөөрөл улаан М, цэнхэр М, ногоон Г гэсэн гурван өнгөтэй. Зөвшөөрлийг 21.000 төгрөгөөр борлуулж байна. Зөвшөөрлийн тоо: Улаан М зөвшөөрөл 200 Цэнхэр М зөвшөөрөл 1.800 Ногоон Г зөвшөөрөл 1.700 ширхэг бий. …
-
Төв цэнгэлдэхэд “Морин хуур” үзэсгэлэн гаргана

Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, 7 дугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Морин хуур” үзэсгэлэн гаргана. Уг үзэсгэлэнд Монголын алдарт хуур урлаачдын бүтээсэн хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өв, монгол…