-
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсрлын сургуулиудад голомтлон гарч байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 495 болсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ.10-14 насныхан зонхилон халдвар авч байгааг мөн анхаарууллаа. Батлагдсан 495 тохиолдлын хавьтлын тоо 10346-д хүрсэн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс…
-
ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн эмч нар дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслаар эмчлэх технологи нэвтрүүллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслаар эмчлэх шинэ технологийг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүллээ. Энэ нь дунд чөмөгний булууны хүнхрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм. Тус баг…
-
ГССҮТ-ийн их эмч Х.Мөнхтөр: Нохойд хазуулсан жижигхэн шарх ч амь насанд хүрэх аюултай

Урин дулаан цаг болж, сурагчдын амралт эхэлснээр хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгджээ. Эл асуудлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Х.Мөнхтөрөөс тодрууллаа. –Хүүхдүүд нохойд хазуулж ирэх тохиолдол хэр их байна вэ? -Сурагчдын амралт эхэлснээр бага насны хүүхдүүд нохойд хазуулах тохиолдол эрс нэмэгдсэн. Манай эмнэлэгт ойрын хугацаанд гаргасан судалгаа одоогоор алга. Ихэнхдээ 0-19 насны хүүхдүүд.…
-
Нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний мэс ажилбар хийх шаардлагатай 140 хүүхэд оношлогдлоо

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна. Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрчээ. Өөрчлөлт илэрсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны…
-
Гар сарвууны эмч О.Очирпүрэв: Охид бүсгүйчүүд хумсаа ойр, ойрхон будуулж, гэрлийн туяагаар шарж байгаа нь хумсны хавдар үүсгэж байна

Ойрын жилүүдэд охид, эмэгтэйчүүд хумсаа будуулснаас хорт хавдар үүсэж, мэс засалд орох нь нэмэгджээ. Эл асуудлаар “Доктор-Үүр” гар сарвууны эмнэлгийн эмч О.Очирпүрэвтэй ярилцлаа. –Охид, эмэгтэйчүүдийн дунд хумсны хавдар хэр их илэрч байна. Энэ юунаас үүдэлтэй вэ? -Сүүлийн үед их нэмэгдэж байна. Нэг талдаа хүмүүс ийм өвчин байдаг, хавдар үүсдэг гэдгийг мэддэг болчхож. Хоёрдугаарт хумсаа их…
-
Бид аутизмыг нийгмээрээ эмчлэх боломжтой

Жил ирэх тусам нэмэгдэж, хүрээгээ тэлж буй аутизмын эмгэг хөндөх ёстой нэг сэдэв болсоор удаж байна. Хөгжлийн бэрхшээл бус, хэл яриа, харилцааны бэрхшээл гэгдэх уг эмгэг залуу гэр бүлүүдийн санаа зовних нэг шалтгаан болсон. Учир нь уг эмгэгт удамшил, архи, тамхи, юу ч нөлөөлдөггүй. Хэнийг ч ялгахгүй илрэх бөгөөд юунаас үүдэлтэй, яагаад үүсэж буйг Дэлхий…



