-
Ерөө сумд УОК 20 сая төгрөгийн шатахууны талоныг хүлээлгэн өглөө

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа У.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр УОК-ын шийдвэрээр олгосон 20 сая төгрөгийн шатахууны талоны дэмжлэг үзүүлснийг гардуулан өгсөн юм. Ерөө суманд өнөөдрийн байдлаар 3 түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, 2 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
-
Улсын хэмжээнд ойн 15 түймэр асаж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1 буюу нийт 8 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1, буюу 7 ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. Энэ онд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 39.7 хувийг…
-
Говийн аймгуудад +40 хэм хүрч хална

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг…
-
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд…
-
Наймдугаар сар аадар бороотой ихтэй

Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадасны хувьд Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн…




