-
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.08/ 11:30 цагийн байдлаар нийт 14 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Сөдтэйн даваа”, Мандал сумын “Чинчулуу уул” гэдэг газар гарсан 2 ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 6, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 12 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод төв,…
-
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 9-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт машин техник хүрч очих боломжгүй байна

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр сумдад одоогийн байдлаар 14 түймэр гараад буй. Зарим сумдын нутагт гарсан түймэрт машин техник хүрэх боломжгүй байгаа учир нөхцөл байдал хүндэрчээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комисс шөнийн 01:00 цагт хуралджээ. Одоогийн байдлаар 12 түймрийн голомтод Онцгой байдлын 236 албан хаагч,14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
-
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ хугацаанд үерийн нийт 501 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 54 хүн амь насаа алдаж, 4241 гэр усанд автаж, 51.131 толгой мал хорогдож, 44.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ус цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж, эрчим нэмэгдэж, хөрс, ургамал…
-
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагатай” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр өглөөний 08:45 цагт бүрэн унтраажээ. Харин тус аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.
-
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн 3 суманд гарсан гал түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна

Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас…



