-
Алаг-Эрдэнэд өчигдөр болсон газар хөдлөлтөөр цэцэрлэгийн хана, цонх цуурчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд өчигдөр өдрийн 12:31:31 цагт газар 4.2 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай time.mn мэдээлсэн. Энэ тухай Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тамгын газрын дарга нараас ОБЕГ тодруулахад “Чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан, тус…
-
Дундговийн угалз, говийн бүх аймагт хүрлээ

Дундговь аймгийн баруун талын сумдаар өдөр нүүр нүдгүй шуурж эхэлсэн шороон шуурга үдээс хойш зүүн талын сумд болон Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт хүрлээ. Өмнөговь аймгийн Сэврэй суманд салхи 12 м/с, Баяндалайд 14 м/с, бусад нутгаар 18-20 м/с хүрч, угалз болж байна. Даланзадгад, Цогтцэций, Хүрмэн, Булган, Мандал-Овоо сумын нутгаар 1 км-ээс цааших юм үзэгдэхээ больжээ.…
-
Говьд угалз болж байна

Дундговь аймгийн баруун талын сумд болох Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын нутгаар салхи баруун хойноос секундэд 15-20 метр, зарим үед 22-24 метр хүрч, шороон шуурга шуурч байна. Үүний улмаас үзэгдэх орчин үе үе хязгаарлагдаж байгааг жолооч, малчдад анхааруулъя. Өнөөдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр…
-
Уран гарт эмэгтэйчүүд тодорлоо

Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейгээс жил бүр зохион байгуулдаг “Уран гартан эмэгтэйчүүд” шагналын энэ оны эзэд тодорлоо. 26 дахь жилдээ зохион байгуулсанэл уралдаанд 46 уран бүтээлч 600 гаруй бүтээлээрээ оролцож, 7 хоног олон нийтийн хүртээл болголоо. Үзэсгэлэнгийн шилдгээр: Энэ жилийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээр оролцсоноороо онцлог байлаа.
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 70 ажилтан хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хүргэгджээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 70 гаруй ажилчин хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тус компанид олон хүнийг хамарсан хоолны хордлого зургаан сарын хугацаатай хоёр дахь удаагаа гарч буй нь энэ юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ талаар “70 гаруй ажилтнаас хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн. Зарим нь ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Биеийн байдал тогтворжсон. Дахин хордсон тохиолдол гараагүй.…
-
Булган аймагт улаанбурханы сэжигтэй 1 тохиолдол батлагджээ

2025 оны 3 дугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар улаанбурханы лабораториор батлагдсан нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж…
-
Эрдэнэцагаан суманд ой хээрийн түймэр гарч 2200 га талбай шатжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Кабинт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 11:20 цагт хүлээн авчээ.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж…
-
Цасан шуурганаар хаагдаад 7 хоносон Ганцын давааг нээлээ

Завхан аймгийн төв Улиастайгаас урд талын сумд, Говь-Алтай аймгийн төв рүү явахын тулд Ганцын даваагаар давдаг. Улиастайн урдхан байрлах энэ даваа 3-р сарын 10-11-ний шилжих шөнийн цасан шуурганаар хаагджээ. Тухайн үед болсон цасан шуурганаар Загастай, Солонготын давааны замын зорчих хэсэгт цас хунгарлан, халтиргаа үүссэн бол Ганцын даваанд цас хунгарлан, бүрэн хаагдсан аж. “Завхан Азза” ХХК…
-
Улаанбурхны тархалттай холбоотойгоор ХӨСҮТ-ийн баг Дундговьд ажиллаж байна

ХӨСҮТ-ийн тандалт, эмнэлзүй, лабораторийн мэргэжлийн баг Дундговь аймагт ажиллаж байна. Улаанбурхны тохиолдлууд лабораториор батлагдсантай холбоотой аймгийн ЭМГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, ХАЯТТ, амбулатори зэрэг тасаг нэгжүүдийн мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт хийв. Мөн нөхцөл байдалтай танилцан, халдвартын тасаг, лаборатори, тандалт, вакцинжуулалтын хариу арга хэмжээ авч байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, газар дээр нь мэргэжил арга…
-
Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 55 тохиолдол боллоо

Сүүлийн 24 цагийн дотор улаанбурхан өвчний 4 тохиолдол лабораториор батлагджээ. Ингэснээр өнөөдөр /2025.03.18/ -ийн байдлаар Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 55 болоод байна.Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байгаа аж.Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн…