-
Хээрийн 3 түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд өчигдөр хээрийн 3 түймэр дэгдлээ. 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм. Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумдын мэргэжлийн анги, сайн…
-
Хог, хаягдлаа утаа гаргалгүй шатаах зуух туршиж байна

Дундговь аймаг 2025 оныг “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд “Хоггүй Дундговь” төслийн хүрээнд жижиг оврын хог, хаягдал шатаах зуух, ахуйн хэрэглээний зуух туршиж байна. Энэ жижиг оврын зууханд хог, хаягдлаа утаа гаргалгүй шатаах юм байна. Ахуйн хэрэглээний зуух нь утаа бага ялгаруулж, нүүрс бага ашигладаг гэнэ.“Ган-Илч” ХХК Дундговь аймгийн 7 суманд…
-
Бүх сумандаа малчдын зөвлөгөөн хийхээр болжээ

20.081 малчин өрх, 5.1 сая малтай Хөвсгөл аймгийн ЗДТГ, ХХААГ бүх сумандаа энэ сарын 13-21-ний өдрүүдэд ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран сургалт-зөвлөгөөн зохион байгуулна. Малын ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг яаж өсгөх, бэлчээрээ зөв ашиглах, малын үржлийг оновчтой зохион байгуулах талаар энэ үеэр малчидтай шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ярилцана. Мал аж ахуйн талаар төрөөс…
-
Гэрт гал гарч, хүн угаартжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт өчигдөр орой гэр доторх эд хогшил шатаж, 32 настай эмэгтэй угаартжээ. Гао сөнөөгчид энэ тухай дуудлагыг 19:19 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн М-ийн 5 ханатай гэр доторх эд хогшил шатаж байсан аж. Уг гал түймэрт 32 настай, эмэгтэй угаартсан байж болзошгүй байсан…
-
Машин дайрч унагасан тулгуурыг босгоно

Архангай аймаг дахь цахилгаан дамжуулах агаарын шугамын 10/0.4 кВ-ын дэд станцуудад аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил хийхээр болжээ. Мөн машин дайрч унагасан 10 кВ-ын завсрын №70-р тулгуурыг босгоно. Улаан өнгөөр тодруулан тэмдэглэсэн хэсгүүдийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд таслахыг “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай салбар мэдэгдлээ.
-
ЖДҮ-ийн зээл авахаар 22.5 тэрбумын төсөл ирүүлжээ

Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөс жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгохоор зарлажээ. Уг зээлийн төслийг 3 сарын 8-ны өдрөөс 4-р сарын 7-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авлаа. Уг хугацаанд аж ахуйн нэгжүүдэд “Зөвлөе, тусалъя” нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, төсөл боловсруулах, хавсралт материал бүрдүүлэх, журмын талаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын…
-
Малчны өвөлжөөнд гал гарч, 3 тугалтай үнээ шатжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Луузан гэдэг газар өчигдөр нэг малчны өвөлжөөнд гал гарч, 55х57 метр хэмжээтэй малын байр, хураалттай 5 тонн өвс, 3 тугалтай үнээ шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн албан хаагчид энэ сарын 6-ны ням гарагт 04:34 цагт уг дуудлагыг хүлээн авчээ. Уг галыг гал сөнөөгчид унтраасан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн…
-
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “Киоск машин”-ыг хүлээлгэн өглөө. Ингэснээр Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болж байна. Нийт өртөг нь 230 сая төгрөгийн өртөг бүхий киоск машиныг…

