-
Хөвсгөлд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо. Иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Хөвсгөл аймгийн Хүүхдийн 12-р чуулганаас гарсан саналын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор электрон тамхи худалдахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Мөн тус аймгийн эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тодорхой үе шаттай…
-
Дундговийнхон ионжуулсан, зөөлрүүлсэн ус уудаг боллоо

Дундговь аймгийн ундны ус хатуулаг өндөртэй, хлоржуулах төхөөрөмж байхгүй байжээ. Тиймээс ундны усыг зөөлрүүлэх, ионжуулж бактери устгах төхөөрөмж суурилууллаа. 7 хоногийн дараанаас худаг, крантнаас авч буй ундны усыг цэвэршүүлэлгүйгээр шууд хэрэглэх боломжтой болно. Тус аймгийн сумдын ундны усны нөөц хангалттай биш. Энэ онд Адаацаг, Дэрэн суманд газрын доорх усны хайгуул хийхээр 660 сая төгрөгийн тендер…
-
Хөвсгөл ой, хээрийн түймэртэй байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Дошинтын-Их гэдэг газар өчигдөр ой, хээрийн түймэр гарлаа. Уг дуудлагыг 4-р сарын 13-ны 16:15 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтрааж байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн Гэнэнхудаг гэдэг газар…
-
Дарханд Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулна

Дархан-Уул аймгийн төв дэх “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 3661 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Үүний 0.482 га-д нь Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. 450 хүний суудалтай, 7500 ам м талбайтай, гаднаа машины зогсоолтой энэ ордонг Олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор барина. Соёл, спорт,…
-
Өнөөдөр цасан шуурга шуурч, огцом сэрүүснэ

Өнөөдөр /2025.04.11/ Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна. Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь,…
-
Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 180 км, газрын тосны 19 дүгээр талбайгаас зүүн урд зүгт 55 км/ өнөөдөр хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, сайн…
-
Дундговийн нөөцийн агуулах ашиглах шаардлага хангахгүй болжээ

Дундговь аймагт 2022-2023 онд ашиглалтад орсон өвс, тэжээлийн агуулахыг ашиглах шаардлага хангахгүй болжээ. Тус агуулахыг “Зах зээл, бэлчээрийн удирдлага” төсөл болон орон нутгийн санхүүжилтээр ашиглалтад барьжээ. Өвс, тэжээлийн агуулахын дээвэр, хана салхинд хуурсан, эвдэрсэн, нурсан байна. Уг агуулахад байгаа улаанбуудайг шинжилгээнд хүргүүлж, хэрэглэж болох эсэхийг шалгуулахаар тус аймгийн засаг дарга С.Мөнхчулуун холбогдох ажлын хэсгийн хамт…
-
Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд шалгалт хийж байна

Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулжээ. Хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Стандарт, хэмжил зүйн газар, Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Ургамал хорио цээрийн болон Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн төлөөллүүд багтаж байна. Хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүний…
-
Хөвсгөлд өдрийн 12 цагт эхэлсэн хүчтэй шороон шуурга орой 20 цаг хүртэл үргэлжилнэ

Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнөөдөр салхитай, шороон шуургатай байна. Өдрийн 12 цаг 30 минутаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөнд 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв мэдээллээ. Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул цаг агаарын сэрэмжлүүлгийг…
-
“The DZ Baja-250” мотоциклийн уралдааны шилдгүүд тодорлоо

Өмнөговь аймагт 3 дахь удаагаа зохион байгуулж буй “The DZ Baja-250” мотоциклийн уралдаан Булган сумын нутаг Молцог элсэнд боллоо. 2 ангиллаар зохион байгуулсан энэ тэмцээнд мото спортын зэрэг цолтой 12, Австрали улсаас 2, шинэ залуу тамирчид нийт 60 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Даланзадгад-Элс” мотоциклийн холбоо ажилласан…