-
66 иргэн, хуулийн этгээдийг үндэслэлгүйгээр торгожээ

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар 2024 онд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас иргэн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр торгох шийтгэл оногдуулсан 66 зөрчил илрүүлжээ. 58 иргэн, 8 аж ахуйн нэгжид оногдуулсан 43 сая төгрөгийн торгох шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн байна. Прокурорын байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн…
-
Өмнөговьд газар хөдөллөө

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт өнгөрсөн шөнө /2025.04.15/ 22:43:59 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөллөө. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 43.47 103.04-д уг чичирхийлэл үүссэнийг газар хөдлөл бүртгэх, хэмжих багаж тэмдэглэжээ.
-
Төв аймагт улаанбурхны 2 тохиолдол бүртгэгдлээ

Төв аймгийн Зуунмод суманд улаанбурхан өвчний 2 тохиолдол бүртгэгдлээ. 4 дүгээр сарын 14-ний өдрийн буюу өчигдрийн байдлаар 4 голомтын 127 хавьтал илрүүлснээс 2 тохиолдол нь баталгаажсан байна. Улаанбурхан өвчний голомтот орчинд вакцинд хамрагдаагүй 61 хүн байгаа гэнэ. Вакцинд хамруулаагүй шалтгаан нь 1 жирэмсэн хүн байсан, нас нь болоогүй 6 хүн, өмнө нь өвдөж байсан 17…
-
Таван аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт таван удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг…
-
Хөвсгөлд гарсан галын шалтгаан нөхцлийг судалж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст 7 дугаар баг “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр оройн 21 цаг 34 минутад Хөвсгөл аймгийн ОБГ-т ирсэн байна. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан байна. Тухайн газарт Онцгой байдлын газрын 52 алба хаагч 6 техник хэрэгсэлтэй галыг унтраахаар ажилласан байна. Цагдаагийн газрын 72 албан хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэн, Хөвсгөл…
-
Гамшигт өртсөн Эрдэнэ сумын багш нар сургуулиа засаж байна

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын, Улсын баатар В.Шаравын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн барилга энэ сарын 10-11-нд болсон байгалийн гамшигт өртөж, ихээхэн хохирол учирчээ. Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид хичээллэх боломж бүрдүүлэхийн тулд сургуулиа засаж байна. Тус сургуулийн ажиллагсад өөрсдөө гамшигт өртөн, гэр нь эвдэрсэн, хашаа нь унасан, байшин барилга нь гэмтсэн, машинуудынх нь шил…
-
Хүчтэй шуурганд ургамлын үндэс ховхорч, малын хамар хатгах өвсгүй болгожээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Үүний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа. Сумын удирдлага, иргэдтэй уулзалт хийх үеэр хүчтэй шуурганы улмаас бэлчээргүй болсон тул өвс,…
-
Дорноговьд газар хөдөллөө

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт өнөөдөр /2025.04.15/ 02:05:57 цагт газар 4.7 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 43.01 109.29-т үүссэнийг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ.
-
“Шинэ Мөрөн” худалдааны төв өнгөрсөн шөнө шатлаа

Хөвсгөл аймгийн Мөрөн сум Элст 7 дугаар багт орших “Шинэ Мөрөн” ХХК-ийн худалдааны төвд өнгөрсөн шөнө гал түймэр гарлаа. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 2025.04.14-ний 21:34 цагт хүлээн авсан байна. Уг дуудлагаар Онцгой байдлын газар, “Хөвсгөл-Ус суваг” ХХК-ийн албан хаагчид очиж, галын тархалтыг зогсоож, өнөө өглөө бүрэн унтраав. Тус захад талбай түрээсэлдэг зарим аж ахуйн…
-
“Таблеттай багш” Архангайд хэрэгжиж эхэллээ

Архангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо. Тус аймагт “Таблеттай багш” санаачилгыг эхлүүлж, Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Сайдын зөвлөх Д.Гантулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Боловсролын…