-
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан,…
-
Мөсөн талбай байгууллаа

“Өвөл цагийн цэнгэг агаар” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Зуунмод сум Соёл амралтын хүрээлэндээ стандартад нийцсэн 2000 м2 талбай бүхий мөсөн талбай байгууллаа.
-
Тэжээвэр аймгууд

Монгол Улс 21 аймагтай ч 7 нь улсын төсөвт нэмэр болж, бусад нь нэрмээс болдог. Дараа жил ч энэ байдал хэвээрээ үргэлжилнэ. Хэнтийн халаа Хөвсгөлд шилжив Улсын төсвөөс арын хаалгаар мөнгө авдаг хэмээн сүүлийн хэдэн жил адлагдсан Хэнтий аймаг дараа жил 40.8 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. 2024 онд улсаас авсан 38.7 тэрбумтай нь харьцуулбал…
-
Цахилгаан шатанд 2 хүүхэд гацжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт өчигдөр орой цахилгаан шат гацаж, дотор нь 2 хүүхэд гацжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн албан хаагчид 18:21 цагт уг дуудлагыг хүлээн авч, очиход 13 болон 14 настай 2 охин цахилгаан шатанд гацсан байсан аж. Аврагчид тэднийг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
-
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш шинээр 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршооны гишүүнээр элсэж, хөнгөлттэй зээлд 5408 хоршооны 17,089 малчин хамрагдаад байгаа аж. Ингэсэнээр Хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 40 гаруй хувийг малчин хоршоологчид хөрөнгө оруулалтын зээлээ…
-
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах уу

УИХ, Засгийн газрын бүтэлгүйтэл ийм эрсдэл учруулж мэдэхээр нөхцөл үүсээд байна. Учир нь шат шатны өөрөө удирдах байгууллагууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө хэлэлцэн батлах ёстой. Хэрэв уг хугацаандаа амжиж ИТХ-ууд төсвөө баталж чадахгүй бол тарах нөхцөл үүснэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.2-т энэ талаар тусгачихсан. Хэрэв…


