-
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Баян-Өлгий аймагт ажиллаж, авто осолд орсон иргэнд яаралтай тусламж үзүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг энэ сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарал, дотор эрхтний гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.…
-
Эрдэнэтийн хүүхдийн баярын хөтөлбөр
Орхон аймаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ. 6 дугаар сарын 1-нд Амарын талбай, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”, “Эрдэнэт спорт амралтын хүрээлэн” гэсэн гурван байрлалд хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон соёл, урлаг спортын арга хэмжээнүүд болно. Өнөө жилийн баярт зориулж тусгайлан бэлдсэн урлаг, соёлын арга хэмжээ байхгүй. Сургуулийн сурагчид 2023-2024 оны хичээлийн…
-
Хүний асаргаанд бойжсон баавгайн бамбаруушуудыг өнөөдөр тайгад тавилаа
Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбаруушт малчин айл сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо больжээ. Тиймээс иргэд Зэд Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн байна. Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгч, биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавихаар 2024 оны гуравдугаар сараас хойш асран…
-
Хөвсгөлийн Баянзүрхэд газар хөдлөв
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт өнөө өглөө Улаанбаатарын цагаар 08:02 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдлөв. Уг чичирхийллийн голомт Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 57 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км, Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд байжээ. Үүнийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн бүртгэж авсан байна.
-
Үнсээ ил асган, түймэр гарахад хүргэжээ
Дорнод аймгийн Баяндун суманд оршин суух иргэн Б энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үнс нурмаа ил задгай асган, түймэр гарахад хүргэжээ. Уг түймрийн улмаас экологи-эдийн засагт 350 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Түүний энэ үйлдэлд цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх…
-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэгт орших, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч, ойролцоох айлуудын хашаа руу орсон байна. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан аж. Холбогдох байгууллагуудад энэ дуудлага 5 дугаар сарын 23-ны 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын…
-
Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 22-нд гал түймэр унтраах 20 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлэг байгууллаа. Тосгоны залуусаар уг бүлгийг байгуулж, ой, хээрийн түймэр, ахуйн гал унтраах тактикийн сургалтад хамруулан, иж бүрэн хамгаалах хэрэгслээр хангав. Мөн тус бүлэгт гал унтраах бага оврын авто машин хүлээлгэн өгсөн байна. Тус бүлэг Монгол Улсад байгуулагдсан, онцгой байдлын сайн дурын анхны…
-
10 сумын иргэд цэвэршүүлсэн ус уудаг боллоо
Өмнөговь аймгийн Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Цогтцэций, Цогт-Овоо сумын иргэдийн ундны усны худаг, Даланзадгад сумын орон сууцны цэвэр усны шугаманд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилууллаа. Мөн Даланзадгад суманд 18 мянган шоо метр ус хуримтлуулах багтаамжтай хөв цөөрөм байгуулав. Тус аймгийн засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг хийсэн байна. Өмнөговийн иргэдийн 70.1% нь шаардлага хангасан…
-
Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд олон улс, улсын чанартай авто замуудын мэдээлэх самбар, хэвтээ тэмдэглэгээ, километрийн заалтыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Талын зам” ТӨХК Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, засварлалаа. Мөн БИС-310 тусгай зориулалтын авто машинаар замын нүхэн эвдрэл засаж байна.
-
Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 23-ны 04:16 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийллийн голомт 43°47’24.0″N 105°27’36.0″E байршилд болсныг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй байна.