-
Жолооч нь машиндаа хавчуулагдсан осол гарлаа

Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинг багийн Дөтлүүр гэдэг газар өнгөрсөн шөнө 2 автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хүн хавчуулагдсан осол гарлаа. Замын цагдаагийнхан 8 дугаар сарын 26-ны 02:22 цагт онцгой байдлын алба дуудаж, уг хүнийг гаргуулжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу зорчиж явсан “Beiben North Benz-ND4257” зүтгүүр автомашин /1 зорчигч/, …
-
Тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоолоо

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв 7 сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын нутгаар тарваган тахлын байгалийн голомт тогтоох хяналтын шинжилгээ хийжээ. Энэхүү шинжилгээгээр Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нян илрүүллээ. Тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг үүгээр тогтоолоо.
-
Туул, Орхон, Балж, Онон, Хэрлэн, Улз гол үерийн аюултай түвшинг 5-65 см давжээ

8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Таац, Зэгстэй, Цагаантуруут, Буянт, Онги, Заг, Байдраг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ. Хэрлэн /Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см, Туул…
-
Зарим газраар аадар бороо орж байна

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ аймгуудад бороо орсон. Бусад нугтгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун…
-
Хэрлэн голын ус замын даланг давжээ

А0503 дугаартай Чойбалсан-Сүмбэр чиглэлийн авто замд байрлах Хэрлэн голын доод гүүр хавиар голын ус эргээ давж халин, замын даланг даван үерлэжээ. Уг замыг хариуцагч “Чандмань тал” ХХК үерийн уснаас хамгаалах далан байгуулан, замын цементэн хавтан урсаж, нурахаас хамгаалах хашлага хийлээ.
-
Хөрсний чийг зарим газарт хангалтгүй байна

2024 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц уринш болон буудайн талбайн хувьд Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхон, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбай, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтий аймгийн Гурванбаянд хангалттай, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхонтуул, Баянгол, Дорнодын Халхголд дунд зэрэг,…
-
Хамгаалах далан хийж байна

А0502 дугаарын Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 317-318 км-т замын далан болон гүүрийг Хэрлэн голын ус давах магадлалтай боллоо. Үүнээс сэргийлж, элс шуудайлж, хамгаалах шуудуу хийж байна гэж “Чандмань тал” ХХК мэдээллээ.
-
Дорнодын төвийн 3 гудамж усанд автжээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн 1, 2, 3 дугаар гудамж усанд автжээ. Хэрлэн гол эргээ хальж үерлэсний улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлага 8-р сарын 20-ны өдрийн 20:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид,…
-
Зүүн аймгуудын зам үерт автах эрсдэлтэй байна

А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэл, А0503 дугаартай Чойбалсан-Сүмбэр чиглэлийн Хэрлэн дээд гүүр, Хэрлэн доод гүүрүүдэд үзлэг хийхэд усны түвшин дээшилж, үерийн хэмжээнд хүрсэн байна. А2201 дугаартай Баруун-Урт -Чойбалсан чиглэлийн хайрган хучилттай авто замын даланг үер давах магадлалтай байна. Иймд дээрх чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг зам хариуцагч “Чандмань тал” ХХК сэрэмжлүүллээ.
-
Үер, усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна

8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Алтайн нуруунаас усжих Буянт, Ховд, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Мөнгөнморьт/, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хурх, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз…