-
7 гол үерийн аюултай түвшинг 10-75 см давжээ

8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдлээ. Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Эг, Улз /Дашбалбар сум/, Халх / Ялалт баг/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан/,…
-
Аварга тосон, Хяргас, Өгий нуурын жорлонгуудыг буулгажээ

Архангай аймгийн Өгий нуур, Хэнтий аймгийн Аваргатосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эдгээр аймгийн Байгаль орчны газар хянан шалгалаа. Эдгээр нуурын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн жил буулгажээ. Иргэд оронд нь соруулдаг…
-
50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу Увс аймгийн Ховд сумын 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Өлке констракшн” ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хийж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс ажиллан байнгын ашиглалтад өглөө.
-
Чойр-Сайншандын замын нэг урсгалыг хаажээ

А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 233 км-т өнөөдөр үeр бууж, уг замын хоолой, амсар хөвөө угаагджээ. “Поларис рөүд инженеринг” ХХК уг замыг засаж байна. Энэ хугацаанд уг замын нэг урсгалыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулж байгаа ажээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын 576-578 дахь км үерт эвдэрсэн. Уг замын хөвөө, шуудууг “Борхойн зам” ХХК…
-
Туул, Онон, Орхон гол үерийн аюултай түвшинг 5-80 см давжээ

8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Эг, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдлээ. Онги гол Арвайхээрт, Хөгшин-Орхон, Улз гол Дашбалбар орчимд, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт- Чойбалсанд, Балж гол Дадалд, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-35 см, Хурх,…
-
4 айлын 65 бог үерт урсан хорогджээ

Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Улаантолгойн гарам, Наран, Бүдүүнгүвээ гэдэг газарт 8-р сарын 14-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо, мөндөр орсон байна. Энэ үеэр үер бууж, 4 өрхийн мал үерт урсжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан очиж, малчин Г-ын 21 бог, М-ийн 4 бог, С-ын 32 бог, С-ын 8 бог, нийт 4 айл өрхийн 65 бог…
-
Үерийн аюултай түвшинг 10-85 см давсан хэвээр байна

8 дугаар сарын 16-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Эг, Хэнтийн нуруунаас эхтэй Хурх, Хангай нуруунаас усжих Хөгшин-Орхон, Шар-Ус зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдлээ. Хурх, Улз гол Дашбалбарт, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан орчмоор, Хархираа гол үерийн түвшинг 5-30 см, Туул гол Лүнд, Орхон гол Орхонтуулд, Онон, Хэрлэн гол Өндөрхаанд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй…
-
Булган-Мөрөнгийн замд үер буужээ

А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замын 207-220 дахь км-т 8-12, 13-нд үер бууж, ус зайлуулах төмөрбетон хоолойн орох гарах тал, далангийн хажуу налуу угаагдаж, зорчих хэсэг дээр үерийн шавар шороо тогтсон байна. Одоогоор зам даваа саадгүй байгаа тул анхаарал болгоомжтой зорчоорой гэж “Хөвсгөл АЗЗА” ТӨХК мэдээллээ
-
Хатгал явах зорчигчдын анхааралд

Хөвсгөл аймгийн төвөөс Хатгал явах замд байдаг Бэрхмэшийн сайр үертэй байна. Иймд жолооч нар анхааралтай явна уу!
-
Үүр, Бэлтэс голын усны түвшин 60-135 см нэмэгджээ

8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-135 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгджээ. Бэлтэс, Үүр, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/,…