-
Элсний баяраар майхан түрээслэх боломжтой

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элс, Дуут манхны бэлд 8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд “Алтан элс” элсний баяр болно. Уг баярт ирэх аялагчдад зориулж, тус аймгийн ЗДТГ майхан бүхий отоглох цэг байгууллаа. Аялагчид эндээс майхан түрээслэх боломжтой
-
71.536 мал, амьтан шимэгчтэх өвчин тусжээ

Мал шимэгчинд баригдвал турах, бие нь давжаарах, ган, зуданд хамгийн түрүүнд үхэх, үржих чадваргүй болох, мах, сүүний гарц муудах, арьс нь үнэгүйдэх, ноос, ноолуурын чанар, гарц муудах гэх мэт олон сөрөг үр дагавартай. Тиймээс мал сүргийг шимэгчээс сэргийлэх арга хэмжээг технологийн дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэх шаардлагатай. Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 71.536 мал,…
-
Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Богд, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Заг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгджээ. Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн…
-
Машин онхолдож, жолооч нь төмөр эд ангид хавчуулагджээ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц багийн Өнцийн бригад гэдэг газар суудлын автомашин онхолдож, жолооч нь машиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан осол өчигдөр 16:00 цагийн үед гарчээ. Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б “Прадо 150” загварын автомашинтайгаа онхолдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн албан хаагчид тусламж хүссэн…
-
Зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан уурхайг илрүүлжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Би Ти девелопмент” ХХК ус ашиглах зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй атлаа гүний худаг гарган, уурхайдаа ашиглаж байжээ. Тус аймгийн Байгаль орчны газар уг зөрчлийг илрүүлэн, тус компанийн уурхайн усыг түр тасалж, зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоолоо.
-
Хог шатаагаад, гал команд дуудахад хүрчээ

Булган аймгийн Булган сумын засаг дарга аймгийнхаа төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулжээ. “Тосон бумбын орон” компани уг гэрээний дагуу 8 дугаар сарын 10-ны өдөр хог булах явцдаа зарим хэсгийг нь шатаасан байна. Үүний улмаас агаарт их хэмжээний утаа дэгдэж, гал газар аван, тус…
-
Голууд хүчтэй үерлэсэн хэвээр байна

8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Хангайн нурууны өврөөс усжих Онги, Алтайн нурууны Бодонч, Төгрөг, Чонохарайх зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдлээ. Туул гол Алтанбулагт, Балж, Хурх, Улз гол Дашбалбарт, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт- Чойбалсанд, Хөгшин-Орхон болон Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна. Харин Туул…
-
69 айл, аж ахуйн нэгж усанд автжээ

Өмнөговь аймагт энэ сарын 9-нд орсон борооны үеэр Даланзадгад сум 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай нийт 69 дуудлага 10:00-23:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.11-ний өдрийн 08:00…
-
Мандалговь-Даланзадгадын замын 6 хэсэгт эвдэрчээ

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 305-301, 295-296, 271-272, 259-260 254-255, 230-231 дэх км үерийн улмаас эвдрээд байна. Энэ хэсэгт хурдаа хасан, анхаарал болгоомжтой зорчихыг “АЗММ” ХХК анхаарууллаа.
-
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байна

Хэнтий аймгийн иргэд суурьшсан бүсэд 7 дугаар сард хүрэн баавгай орж ирсэн тохиолдол 3 удаа гарчээ. Тэдний зарим нь айлын мал руу дайрсан байна. Одоогоор өөр аймагт баавгай орж ирсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа аж. Гэвч орж ирэх эрсдэлтэй гэж үзсэн учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд: Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд…