Category: Орон нутаг

  • Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 8-р сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр, 9-ний өдөр Өвөрхангайн зүүн, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар их бороо орно.  

  • Туул, Орхон, Хэрлэн үерийн аюултай түвшинг 20-195 см давжээ

    Туул, Орхон, Хэрлэн үерийн аюултай түвшинг 20-195 см давжээ

    8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Балж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-60 см нэмэгджээ.  Сэлэнгэ, Хараа гол Дархан орчмоор, Туул гол Босгын гүүр- Улаанбаатар-Алтанбулаг хавьд, Хөгшин-Орхон, Онги, Эг, Улз гол Эрээнцавд, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсан орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Туул гол Лүнд, Орхон гол Орхонтуулд, Хурх, Барх, Онон, Балж,…

  • Ханхад газар чичирхийллээ

    Ханхад газар чичирхийллээ

    Өнөө орой 19:04:50 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 47 км зайд газао 3.8 магнитудын хүчтэй чичирхийллээ. 

  • 3 хүн аянганд ниргүүлжээ

    3 хүн аянганд ниргүүлжээ

    Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Өндөрхөхий уулын ар бэлд 7-р сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулжээ. 2 хүүхэд нас барж, 1 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч тухайн өдрийн 11:30 цагт дуудлагаар очсон аж. Аянганд 17 настай 2 эрэгтэй цохиулан, нас барж, 25 настай, эрэгтэй амьд үлдсэн ч биеийн байдал нь хүнд байжээ. Түүнийг сумын эмч Ховд аймаг…

  • Ихэнх гол хүчтэй үерлэж байна

    Ихэнх гол хүчтэй үерлэж байна

    8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Сэлэнгэ аймгийн Сайхан болон Орхон сум, Онон гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна. Сэлэнгэ, Хараа гол Дархан-Уул аймгийн төв хавьцаа, Туул гол Босгын гүүр- Улаанбаатар-Алтанбулаг орчимд, Эг, Улз гол Эрээнцав орчмоор, Хэрлэн гол Хонгон-Чойбалсан орчимд үерийн түвшинг 5-35 см давлаа. Туул гол Төв аймгийн…

  • Чингис-Чойбалсангийн зам дээгүүр ус давж болзошгүй байна

    Чингис-Чойбалсангийн зам дээгүүр ус давж болзошгүй байна

    Хэрлэн гол Хэнтий аймгийн төв орчмоор үерлэж, A0502 дугаартай Чингис-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 дахь км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрээд байгааг “Харгуй ТӨХК” сэрэмжлүүллээ. Ус зам дээгүүр давсан үед замаар зорчихгүй байхыг анхааруулъя. Зам усан дотроос харагдахгүй болоход, машин замаас гарч, замын хажуу руу унах…

  • Ихэнх гол үертэй байна

    Ихэнх гол үертэй байна

    8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон гол нийт уртын дагуудаа, Хангайн нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Төв аймгийн Алтанбулаг-Лүн сум орчмоор, зүүн хажуугийн Балж, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан хавьцаа усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдлээ.  Хараа гол Дархан-Уул аймгийн төвд, Ерөө, Туул гол Босгын гүүр- Алтанбулаг сум…

  • Моторт завь хөмөрч, хүн живжээ

    Моторт завь хөмөрч, хүн живжээ

    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн Тэнгис голоор 3 хүн моторт завиар зугаалж яваад, завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолджээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 8-р сарын 3-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан аж. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар тэрхүү 36 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 8-р сарын 4-ний өдрийн 15:02 цагт зохион байгуулан, 20:37…

  • Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайн байна

    Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайн байна

    Зуншлагын байдал 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Орхон, Дархан-Уул, Төв, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар сайн, 10 орчим хувьд буюу Дорноговийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт…

  • Усны мотоциклтэй явж байсан 3 хүн осолджээ

    Усны мотоциклтэй явж байсан 3 хүн осолджээ

    Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Хартэрмис гэдэг газар өчигдөр Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ. Тэнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид уг ослыг харж, аварсан байна. Аврагчдыг очиход, 56 настай, эрэгтэй, 50 настай, эмэгтэй хоёр живж байсан аж. Тэднийг нуураас эсэн мэнд гаргажээ.…