Category: Орон нутаг

  • Чойр-Сайншандын замыг үер даван урсаж байна

    Чойр-Сайншандын замыг үер даван урсаж байна

    А0102 Чойр-Сайншанд чиглэлийн авто замд өнөө орой үер бууж, ус зам даван урсаж байна, “Дорноговь АЗЗА” компани уг замын эвдрэлийн хэмжээг тогтоон, шуурхай ажиллаж байна.  Жолооч та тус чиглэлд зорчихдоо анхаарал болгоомжтой байж,  хурдаа тохируулна уу!

  • Малын эмч, зоотехникчээр сурах 5 оюутны төлбөрийн талыг даана

    Малын эмч, зоотехникчээр сурах 5 оюутны төлбөрийн талыг даана

    Хөвсгөл аймагт малын эмч, зоотехникч хангалтгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан, ШУТИС, ХААИС-тай тус аймгийн засаг дарга П.Лхагважав хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд 2024-2025 оны хичээлийн шинэ жилд дээрх мэргэжлээр суралцах хүсэлтэй, төгсөөд орон нутагтаа ажиллах 5 оюутны суралцах хугацааны төлбөрийн 50 хувийг орон нутгаас гаргахаар боллоо. Ингэснээр орон нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжилтний тоо нэмэгдэх боломж бүрдэнэ.

  • Увс, Архангайд аянга бууж, 48 мал ниргэжээ

    Увс, Архангайд аянга бууж, 48 мал ниргэжээ

    Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Цагаанчулуут гэдэг газар 7-р сарын 30-ны өдрийн 14:00 цагийн үед аянга бууж, малчин Д-ийн 45 бог малыг ниргэжээ. Энэ тухай тус багийн засаг дарга аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.   Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Их-Өвөлжөө гэдэг газар 7-р сарын 30-ны 18:20-19:20 цагийн хооронд аянга бууж, малчин Б-ийн 3 бод мал уг аянгад цохиулжээ.…

  • Говьсүмбэр, Өмнөговь, Архангайд үер буужээ

    Говьсүмбэр, Өмнөговь, Архангайд үер буужээ

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 7-р сарын 30-ны өдрийн 17:25 цагаас усархаг, аадар бороо 20 минут орсны улмаас орон сууцны зоорийн давхар, хашаа, гэр, байшин, гудамж усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд аймгийн Мэдээлэл, харилцаа холбооны газар, 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг өчигдөр соруулж дуусгалаа.  Өмнөговь…

  • Жимс түүж явсан 4 хүүхэд, 1 том хүн алга болжээ

    Жимс түүж явсан 4 хүүхэд, 1 том хүн алга болжээ

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг дахь Намнан уулын ард байдаг айлын 1 хүн 7 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт гараад сураггүй болжээ. Тэрхүү 50 настай, эрэгтэй гэрээсээ гарч явахдаа согтуудаа байсан аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайгаад олоогүй тул энэ тухай өчигдөр 16:32 цагт онцгой байдлын албанд мэдээлж, тусламж хүссэн байна. Тус аймгийн Онцгой…

  • Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

    Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цэцүүхийн-Аманд зусаж буй малчин 65 настай, эрэгтэй 7 дугаар сарын 30-нд мотоциклоор малдаа яваад сураггүй болжээ. Өчигдөр 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг хүлээн авч,  тус сум дахь Цагдаагийн тасгийн албан хаагч, Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй…

  • Хүдэрийн ойд түймэр дэгджээ

    Хүдэрийн ойд түймэр дэгджээ

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Зүүнмоностой гэдэг газар өчигдөр 15:00 цагийн үед ойн түймэр дэгдлээ. Уг газар аймгийн төвөөс 218 км, сумын төвөөс 50 км зайтай аж. Энэ тухай мэдээлэл тус аймгийн онцгой байдлын албанд 7 дугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд…

  • Жимс түүж яваад алга болсон хүмүүсийг оллоо

    Жимс түүж яваад алга болсон хүмүүсийг оллоо

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Шивтэртийн доод хашаа гэдэг газар өчигдөр жимс түүж яваад, алга болсон 5 хүнийг өнөө өглөө 09:00 цагийн үед эсэн мэнд оллоо. Тэдний 4 нь хүүхэд, 1 нь том хүн.  Тэд өчигдөр 9-үүл жимс түүж яваад, 5 нь бусдаасаа тасарч алга болсон юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой…

  • Арвайхээр-Баянхонгорын зам эвдэрлээ

    Арвайхээр-Баянхонгорын зам эвдэрлээ

    А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замд  2024.08.01-ний өдрийн 17 цагт орсон аадар борооны улмаас 3-4 дахь км-т далан, хөвөө, хоолойн далбаа угаагдан эвдэрлээ. Жолооч таныг хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв анхааруулж байна.

  • Чингис-Чойбалсангийн замыг заслаа

    Чингис-Чойбалсангийн замыг заслаа

    А0502 дугаартай Чингис-Чойбалсан чиглэлийн авто замд 2024.07.27-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас 34-36 дахь км-ийн хооронд замын хөвөө угаагдан эвдэрсэн юм. Уг замыг хариуцагч “Харгуй” ТӨХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, эвдрэлийг бүрэн заслаа.