-
Үүр, Бэлтэс голын усны түвшин 60-135 см нэмэгджээ

8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-135 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгджээ. Бэлтэс, Үүр, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/,…
-
Өнөө шөнө Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Төв, Өвөрхангайд аадар орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-16-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар, 16-ны өдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 8-р сарын 15-ны 20 цагаас 16-ны 20…
-
Алтай-Ховдын замд уулын үер бууж байна

А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлийн авто замын 19-30 дахь км дэх давуулах даланд уулын үер бууж байна. Энэ замаар явж буй зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК анхаарууллаа.
-
Элсний баяраар майхан түрээслэх боломжтой

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элс, Дуут манхны бэлд 8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд “Алтан элс” элсний баяр болно. Уг баярт ирэх аялагчдад зориулж, тус аймгийн ЗДТГ майхан бүхий отоглох цэг байгууллаа. Аялагчид эндээс майхан түрээслэх боломжтой
-
71.536 мал, амьтан шимэгчтэх өвчин тусжээ

Мал шимэгчинд баригдвал турах, бие нь давжаарах, ган, зуданд хамгийн түрүүнд үхэх, үржих чадваргүй болох, мах, сүүний гарц муудах, арьс нь үнэгүйдэх, ноос, ноолуурын чанар, гарц муудах гэх мэт олон сөрөг үр дагавартай. Тиймээс мал сүргийг шимэгчээс сэргийлэх арга хэмжээг технологийн дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэх шаардлагатай. Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 71.536 мал,…
-
Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Богд, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Заг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгджээ. Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн…
-
87 бог аянганд ниргүүлжээ

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Хөөвөрийн гүүрний ойролцоо өчигдөр 07:30-08:00 цагийн орчим аянга бууж. 1 өрхийн 100 гаруй бог мал ниргэжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнуудыг тэнд очиход, малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг сумын ЗДТГ устгаж байна.
-
Машин онхолдож, жолооч нь төмөр эд ангид хавчуулагджээ

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц багийн Өнцийн бригад гэдэг газар суудлын автомашин онхолдож, жолооч нь машиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан осол өчигдөр 16:00 цагийн үед гарчээ. Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б “Прадо 150” загварын автомашинтайгаа онхолдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн албан хаагчид тусламж хүссэн…
-
Зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан уурхайг илрүүлжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Би Ти девелопмент” ХХК ус ашиглах зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй атлаа гүний худаг гарган, уурхайдаа ашиглаж байжээ. Тус аймгийн Байгаль орчны газар уг зөрчлийг илрүүлэн, тус компанийн уурхайн усыг түр тасалж, зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоолоо.
-
Хог шатаагаад, гал команд дуудахад хүрчээ

Булган аймгийн Булган сумын засаг дарга аймгийнхаа төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулжээ. “Тосон бумбын орон” компани уг гэрээний дагуу 8 дугаар сарын 10-ны өдөр хог булах явцдаа зарим хэсгийг нь шатаасан байна. Үүний улмаас агаарт их хэмжээний утаа дэгдэж, гал газар аван, тус…