-
Арвайхээр-Баянхонгорын зам эвдэрлээ

А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замд 2024.08.01-ний өдрийн 17 цагт орсон аадар борооны улмаас 3-4 дахь км-т далан, хөвөө, хоолойн далбаа угаагдан эвдэрлээ. Жолооч таныг хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв анхааруулж байна.
-
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөгийн зам үерт өртжээ

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 0-1 км-ийн хооронд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас айлуудын гудамж дундуур үерийн ус урсаж, уг замын хөвөө угаагджээ. Мөн замын зорчих хэсэг дээр шороо, лаг шавар хуримтлагдсан байна. Уг замыг хариуцагч “Архангай АЗЗА” ТӨХК, бүс нутаг хариуцсан хяналтын инженер замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын зорчих хэсэг…
-
Увсын 3, Завханы 1, Ховдын 1 суманд аянга бууж, 1 хүн өртжээ

Өчигдөр баруун аймгуудын нутгаар дуу, цахилгаантай бороо орж, Увс аймгийн 4 сум, Завханы 1 суманд аянга бууж, олон тооны мал, 1 хүнийг ниргэлээ. 3 айлын 31 бод, 30 бог уг аянганд өртөн хорогджээ. Үүнд: Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн Олон нуурын бэлчирт 06:00 цагийн орчим аянга бууж, 14 үхэр ниргэжээ. Халиунбулаг багийн засаг даргаар ахлуулсан ажилтнуудыг газар дээр нь очиход,…
-
Архангай, Өмнөговьд үер буужээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт өчигдөр 17:00-17:45 цагийн хоорон аадар орж, олон айл усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, Мэдээлэл, харилцаа холбооны газар 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг соруулж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Цэций-Уулын 7 дугаар гудамжны айлууд өчигдөр орой усанд авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал…
-
Онон гол 34 жилийн дараа 305 см хүрч үерлэлээ

Онон гол өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Дадал сумын орчимд үерийн аюулын түвшинг 1-2 метр орчим даван, үерлэж байна. Онон голын гүүрний наад далан сэтэрч, уг голын эрэг, гүүр усанд автан, машин техник зорчих боломжгүй боллоо. Тиймээс энэ чиглэлд явахгүй байхыг жолооч, зорчигчдод тус сумын онцгой байдлын мэргэжилтэн анхааруулж байна. Онон гол 1990 онд Биндэр орчмоор үерийн аюул…
-
Чингис-Чойбалсангийн замыг заслаа

А0502 дугаартай Чингис-Чойбалсан чиглэлийн авто замд 2024.07.27-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас 34-36 дахь км-ийн хооронд замын хөвөө угаагдан эвдэрсэн юм. Уг замыг хариуцагч “Харгуй” ТӨХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, эвдрэлийг бүрэн заслаа.
-
Аянга 17 бог ниргэжээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ихбулаг багийн Их-Уул цэргийн хүрээ, Хонинцохио гэдэг газар өчигдөр өдрийн 17:00 цагийн орчим аянга бууж, 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ ниргэжээ. Энэ тухай хорогдсон тус багийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч, 21:12 цагт газар дээр нь очиж, нөхцөл байдалтай нь танилцсан аж. Өнөөдөр малын сэг, зэмийг…
-
Голын усанд боогдсон 4 айлын 16 хүнийг аврав

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн Дунд гол гэдэг газарт Хэрлэн голын салаанд нутаглаж байсан 3 айл усанд боогджээ. Тэдний тусламж хүссэн дуудлагыг өчигдөр 06:53 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 13:37 цагт очин, 3 өрхийн 13 хүн /5 том хүн, 8 хүүхэд/-ийг аврах завиар зөөж, аюулгүй газарт гаргасан байна. Дорнод аймгийн…
-
Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй нэгэн аж ахуйн нэгж газар шорооны ажил хийх явцдаа газар доорх цахилгааны кабель шугам гэмтээжээ. Үүний уршгаар тус аймгийн төв дэх “Теди” төвийн уулзвараас Хабитат, Мангирт, “Альфа таун”, Зулзагын гол, Шийрийн бригадын айлууд цахилгаангүй боллоо. “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн засварын баг уг гэмтлийг илрүүлэн, засаж байна.
-
Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн зам үерт эвдэрчээ

А0403 дугаартай Сүхбаатар–Алтанбулаг чиглэлийн авто замд өчигдөр буюу 2024.07.29-ний өдрийн 19:00 цагийн үед түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас 338-340 дахь км-т замын далангийн хажуу налуу болон хөвөө усанд идэгдэн эвдэрч, хоёр талын шуудуу 2.2 км газарт шороогоор дүүрсэн байна. Уг замын засвар, арчлалтыг хариуцагч “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК эвдрэлийг засахаар шуурхай ажиллаж байна. Иймд жолооч,…