Category: Орон нутаг

  • Сайншандад үер бууж, зам, гүүр эвдэрлээ

    Сайншандад үер бууж, зам, гүүр эвдэрлээ

    Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр 11:00-12:30 цагийн хооронд усархаг аадар орлоо. Уг аадрын улмаас үер бууж, А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө үерт угаагдан, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. 39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиа үүссэн, авто…

  • Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 2 дугаар баг, Жанхайн Дээдмодотбулан гэдэг  газар аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт усаар 20 км-т Хөвсгөл нуурын эрэг орчмоор амарч байсан 3 иргэн өнөөдөр усанд осолдлоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах аврах 69 дүгээр ангийн захирагч 4 алба хаагчтайгаа…

  • Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу 7-р сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд  орсон  хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто зам их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой!

  • Шар нуурын түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулав

    Шар нуурын түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулав

    Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шар нуур гэдэг газар 7-р сарын 3-ны өдрийн 14:32 цагт гарсан ойн түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран, 7-р сарын 22-ны өдрийн 17:00 цагт уг түймрийг унтрааж…

  • Эг гол үeрлэж, гүүрээр нь явах аргагүй болоод байна

    Эг гол үeрлэж, гүүрээр нь явах аргагүй болоод байна

    А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутгаар урсах Эг гол өнөөдрийн 15:00 цагийн байдлаар үeрлэж, гүүрний хоёр талын далан, ойролцоох давуулах далан усанд автаад байна. Уг гүүрээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул гүүрийг түр хаагаад байна. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид болон “Зам, тээврийн…

  • Эгийн гүүр хүртэлх шороон далан сэтэрчээ

    Эгийн гүүр хүртэлх шороон далан сэтэрчээ

    ИРГЭД, ЖОЛООЧ ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД  А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг -Улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутагт байрлах Эг голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй боллоо. Өнөөдрийн 20:30 цагийн байдлаар уг гүүрний 2 талын ус давуулах далан хэвийн байгаа боловч гүүрээр машин нэвтрүүлэх боломжгүй болоод байна. Эг голоос хальсан үерийн усны түвшин 60-70 см гүнтэй, ширүүн…

  • Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

    Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

    Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа. Энэ ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулав. Ноднин эдгээр байгууллага тус аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвага барьж, Жаргалант суманд сэргээн нутагшуулсан байна.  Тарвага цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй…

  • Татмын ойг нөхөн сэргээж байна

    Татмын ойг нөхөн сэргээж байна

    Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь татмын ой нөхөн сэргэж байна. Усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор хэрэгжүүлж буй татмын ойжуулалт, татмын ойн нөхөн сэргээлт, хатаж ширгэх эрсдэлд өртсөн булгийн эхийг хамгаалах ажлыг “Адапт” төслөөс үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 2023 онд Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн 2 га талбайг нөхөн сэргээж, хашин хамгаалсан байна. Нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан…

  • Адуу хураахаар яваад, сураггүй болжээ

    Адуу хураахаар яваад, сураггүй болжээ

    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Төвийн хойд булан гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ тус сумын харьяат малчин М 7-р сарын 16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон байнх. Ар гэрийнхэн нь 19-ний өдрийн 13:50 цагт аврагчдад ханджээ.…

  • Хүдрийн түймэрт 15 га талбай шатаад байна

    Хүдрийн түймэрт 15 га талбай шатаад байна

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймэрт 15 га талбай шатаад байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон…