Category: Орон нутаг

  • Бирваазан дээрээс машин жолоочтойгоо ус руу унаж, осолджээ

    Бирваазан дээрээс машин жолоочтойгоо ус руу унаж, осолджээ

    Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн Нуурынхоолой гэдэг газраар Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирваазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан байна. Энэ тухай дуудлагыг  онцгой байдлын алба 7-р сарын 23-ны 22:25 цагт хүлээн авчээ. Уг дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь Хяргас нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 02:35 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын…

  • 2 машин, 1 автобус үерт автжээ

    2 машин, 1 автобус үерт автжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын 2, 4, 6 дугаар багт өчигдөр 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын  орон сууцны зоорийн давхарт орсон усыг соруулсан байна. 2 суудлын автомашин, 1 автобус усанд…

  • Нэг айлын байшин үерт автжээ

    Нэг айлын байшин үерт автжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт өчигдөр 17:50-16:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсон байна. Энэ үеэр 1 айлын байшин усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан аж. Уг усыг соруулахад 1 цаг 9 минут зарцуулжээ.

  • Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

    Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймрийг 10 хоногийн дараа бүрэн унтраалаа. Анх 7-р сарын 14-ний 22:10 цагт уг түймрийн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын албан хаагчид 2 бүлэг болон хуваагдаж,…

  • Алтай, Хэнтийн нуруунаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдсээр байна

    Алтай, Хэнтийн нуруунаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдсээр байна

    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин нь өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн бол Хэнтийн нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Алтанбулаг орчмоор, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт-Багануур хавиар усны түвшин нь 10-45 см нэмэгдлээ. Туул гол нийт уртын дагуудаа, Хэрлэн гол эх болон адаг…

  • Дундговийн Цагаандэлгэрт 34 мм бороо орлоо

    Дундговийн Цагаандэлгэрт 34 мм бороо орлоо

    Цаг уурын байгууллагын мэдээгээр 7-р сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна.  Өнөөдөр буюу 7-р…

  • Сайншандад үер бууж, зам, гүүр эвдэрлээ

    Сайншандад үер бууж, зам, гүүр эвдэрлээ

    Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр 11:00-12:30 цагийн хооронд усархаг аадар орлоо. Уг аадрын улмаас үер бууж, А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө үерт угаагдан, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. 39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиа үүссэн, авто…

  • Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 2 дугаар баг, Жанхайн Дээдмодотбулан гэдэг  газар аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт усаар 20 км-т Хөвсгөл нуурын эрэг орчмоор амарч байсан 3 иргэн өнөөдөр усанд осолдлоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах аврах 69 дүгээр ангийн захирагч 4 алба хаагчтайгаа…

  • Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу 7-р сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд  орсон  хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто зам их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой!

  • Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

    Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

    Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа. Энэ ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулав. Ноднин эдгээр байгууллага тус аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвага барьж, Жаргалант суманд сэргээн нутагшуулсан байна.  Тарвага цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй…