-
Мэлхийн булаг сэргэж, урсгал нь нэмэгджээ

АДАПТ төслийн хүрээнд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт байх Мэлхийн булгийг 2023 онд хашиж хамгаалснаар ундарга нь сэргэж урсгал нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ багасах, усны хомсдол бий болох явдал юм. Доройтолд орсон булгуудын байгалийн аясаар сэргэх боломжийг бүрдүүлэх, усны цэвэр цэнгэг чанарыг хадгалах үүднээс АДАПТ төслийн…
-
Сайншанд-Хамарын хийдийн замыг түр хаажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 7 дугаар сарын 24-ний өдөр орсон бороо, үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон юм. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид, инжeнeрүүд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто…
-
14 аймгийн нутгаар бороо орлоо

Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар өнгөрсөн хоногт бороо оров. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
-
Бирваазан дээрээс машин жолоочтойгоо ус руу унаж, осолджээ

Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн Нуурынхоолой гэдэг газраар Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирваазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан байна. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 7-р сарын 23-ны 22:25 цагт хүлээн авчээ. Уг дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь Хяргас нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 02:35 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын…
-
2 машин, 1 автобус үерт автжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2, 4, 6 дугаар багт өчигдөр 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын орон сууцны зоорийн давхарт орсон усыг соруулсан байна. 2 суудлын автомашин, 1 автобус усанд…
-
Нэг айлын байшин үерт автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт өчигдөр 17:50-16:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсон байна. Энэ үеэр 1 айлын байшин усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан аж. Уг усыг соруулахад 1 цаг 9 минут зарцуулжээ.
-
Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймрийг 10 хоногийн дараа бүрэн унтраалаа. Анх 7-р сарын 14-ний 22:10 цагт уг түймрийн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын албан хаагчид 2 бүлэг болон хуваагдаж,…
-
Алтай суманд газар хөдөллөө

Ховд аймгийн Алтай сумын нутагт өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:45 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 112 км, Үенч сумын төвөөс зүүн урд зүгт 137 км, Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун урд зүгт 115 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
-
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний усны түвшин Булган аймгийн Хялгант тосгон, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд өмнөх өдрөөс 40-60, Эг гол Булган аймгийн Тэшиг сумын Хантай баг орчмоор 120 см нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Төв аймгийн Алтанбулаг, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон,…
-
Алтай, Хэнтийн нуруунаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдсээр байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин нь өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн бол Хэнтийн нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Алтанбулаг орчмоор, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт-Багануур хавиар усны түвшин нь 10-45 см нэмэгдлээ. Туул гол нийт уртын дагуудаа, Хэрлэн гол эх болон адаг…