-
Хөвсгөл орох зам үерт автаж, 3 гүүр сэтэрлээ

Хөвсгөл аймагт өнөө орой 21:00 цагийн үед аадар орсны улмаас үер бууж, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон чиглэлийн авто зам дээр чулуу, шороо овоорч, 3 гүүр сэтэрлээ. Алаг-Эрдэнэ сумын Хоохны таг хүртэлх А0902 улсын чанартай авто замыг 11 хэсэг газраар үерийн ус даван урсаж байна. Замыг цэвэрлэж, гүүрийг застал аялагч, амрагч иргэдийг энэ чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
-
Өмнөговьд ангиограф оношилгоо, эмчилгээ хийдэг болов

Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ангиограф тасагтай боллоо. “Нутгийн хишиг”, “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тус төвд ангиографийн аппаратаар оношилгоо, эмчилгээ хийх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөмжөөр байгуулсан байна. Ангиографи /судсан дотуурх/ оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд орон нутагтаа хүлээгдэл, чирэгдэлгүй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Тус аймгийн тэргүүлэх өвчлөл,…
-
Наадамчдаас хог худалдан авчээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ. Шигшээ 32 бөхийн барилдаанд Тосонцэнгэл сумын харъяат, сумын манлай заан Г.Ганбат түрүүлж, Тосонцэнгэл сумын харъяат, сумын заан Б.Пүрэвням үзүүрлэсэн байна. Азарганы уралдаанд Тосонцэнгэл сумын аймгийн алдарт уяач Ц.Сэдэдийн Монгол хүрэн түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат, алдарт уяач Т.Насанхүүгийн бор аман хүзүүдэв.…
-
Хөвсгөлийн Улаан-Уул, Сэлэнгийн Хүдэрт ойн түймэртэй байна

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр асаж байна. Эдгээр түймрийг унтраахаар дээрх аймгийн Онцгой байдлын газар, Ойн анги, орон нутгийн иргэд хамтран ажиллаж байна. Хүдэрийн түймэрт урьдчилан байдлаар 2 га талбай өртөн шатжээ. Иймд, иргэд, аялагчид та бүхэн аялалаар ой, хээрт явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг…
-
Хөвсгөлд газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн Хачим гэдэг газрын ойролцоо Хөвсгөл нуур /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 360 км, сумын төвөөс баруун урд зүгт 42 км/-анд өнөө өглөө газар 04:38:42 цагт 3.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Энэ тухай мэдээллийг 04:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэн мэдээлэв. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын…
-
Улсын хэмжээнд ойн 3 түймэр асаж байна

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/-т www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. 07.17-ны өдрийн 19:01 цагийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн…
-
Голд осолдсон залууг хайлцахаар Үндэсний аврах бригадыг нэмж илгээв

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутгаар урсах Ерөө голын гүүрни ойролцоо гэр бүлээрээ амарч байсан 30 настай залуу энэ сарын 14-нд голын усанд сэлэхээр ороод живсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, ар гэрийнх нь хүмүүстэй хамтран, түүний цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17-ны өдрийн 11:05 цагт оллоо. Түүний цогцсыг олж анх осолдсон газраас 17…
-
Сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Туул гол Төв аймгийн Заамар сум орчмоор, Онон гол Хэнтийн Дадал хавьцаа, Хэрлэн гол Дорнодын Чойбалсан хавиар, Ховд, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-25 см давсан байдалтай байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Үүний нөлөөгөөр гол…
-
Зам, тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалжээ

Увс аймгийн хэмжээнд зам, тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг тус аймгийн Прокурорын газар 2022, 2023, 2024 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлжээ. Тус аймагт зам, тээврийн ослын улмаас 2022 онд 20, 2023 онд 12, 2024 оны I дүгээр улиралд 2, Нийт 34…
-
Голын ус богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэж байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд мөн Орхон гол адагтаа Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар орчимд, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Дорнод аймгийн Чойбалсан сумын ойролцоо, Халх, Барх, Улз, Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын усны түвшин Төв аймгийн Заамар сумын хавьцаа өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.…