-
Улаанбаатар-Арвайхээр чиглэлд зорчигчдын анхааралд

Засгийн газар шинэ сэргэлтийн “Таван цагариг” хөтөлбөр хэрэгжүүлж, бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбохоор зорьж буй. Энэ зорилтын хүрээнд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлд 487 км 73 метр авто зам тавих юм. Үүнээс Арвайхээр-Мандалговь чиглэлд энэ жилээс хатуу хучилттай зам тавьж эхэллээ. Тиймээс Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замаар зорчиж буй жолооч нарыг Улаанбаатар талаасаа 410-412…
-
Ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурлаа

Монгол орны голуудын усны түвшин энэ оны 7-р сарын эхний 10 хоногт ямар байсныг УЦУОСМХ-гийн Гадаргын усны судалгааны хэлтэс судалжээ. Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голын усны түвшин харьцангуй тогтвортой байсан бол Үүр голын усны түвшин хугацааны дундуур хоногт 65 см-ээр нэмэгдээд, аажим багассан…
-
Бурханбуудай уулын нэрийн үүсэл, домог

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурханбуудай уулыг төрийн тахилгатай болгож, эл хайрхныг анх удаа тахих ёслолыг 7 дугаар сарын 20-нд хийнэ. Энэ хайрхны оргил дээр буудай хэлбэрийн улаан чулуу бий. Үүнийг нутгийн ардууд эрт дээр үеэс бурхны буудай хэмээн шүтэж, хайрхнаа Бурханбуудай гэж нэрийдсэн түүхтэй. Уг улаан чулуу хэрхэн бий болсон тухай ийм нэгэн домог…
-
Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ой тохиож байна

Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ой энд тохиож байна. Уг ойг энэ оны 8 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэнэ. Тус аймгийн засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, тус ойн бэлтгэл болон бусад асуудлыг ярилцлаа. Ховд аймгийн төвд Галдан бошгот хааны нэрэмжит гудамж байгуулан, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна. Галдан 1644 онд…
-
Өмнөговь үерт автжээ

Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар өнгөрсөн хоногт бороо орлоо. Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд 7-р сарын 14-ний өдрийн 16:09 цагаас 15-ны өдрийн 04:02 цагийн хооронд бороо орж, үер буулаа. Үүний улмаас Цогтцэций сумын 1, 2, 3, 4 дүгээр багт байшин, гэр усанд автсан байна. Даланзадгад сум орчмоор олон цагийн турш үргэлжлэн орсон усархаг…
-
100 айлыг гэртэй болголоо

Байгалийн гамшиг, гал тймрийн улмаас орон гэргүй болсон 100 айлд Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд иж бүрэн, 5 ханатай гэртэй болголоо. Тус аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрөө “Нутгийн хишиг” гэж нэрлэжээ. Өмнөговьд 20 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын төсвийн орлогын 70 гаруй хувийг эл аймгийн газрын баялгаас олдог юм байна. Үүнээс нутгийн иргэдэд хүртээх зорилгоор тус аймгийн Ардчилсан нам 2008-2016…
-
Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давжээ

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Заамар/ , зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Түүнчлэн Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.…
-
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

11-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр… 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байна уу!
-
Удам залгасан залуу малчдад гэр олголоо

Нүүдлийн соёл иргэншлийг өвөг дээдсээс уламжлан хадгалж буй удам залгасан залуу малчдыг дэмжих зорилгыг Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Чинээлэг малчин” хөтөлбөрт тусгажээ. Энэ хүрээнд тус аймгийн засаг даргын 2021 оны а/976 дугаар захирамжаар “УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ” боловсруулан батлуулжээ. Уг журмын дагуу нийт 112 залуу малчинд 5 ханатай өргөө гэр олголоо. Удам залгасан залуу малчдад энэ үеэр шинэ мэдээ,…
-
Мал хариулж явсан хүүхэд амиа алдсан байжээ

Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Харсайр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т/ 7 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон байна. Онцгой байдлын албаныхан 7-ны өдрийн 00:25 цагт дуудлага хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид очиж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 08:45 цагт…