Category: Орон нутаг

  • Говь-Алтайд газар хөдөллөө

    Говь-Алтайд газар хөдөллөө

    Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт өнөөдөр 15:20 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 47 км, Дэлгэр сумын төвөөс баруун урд зүгт 47 км, Халиун сумын төвөөс зүүн хойд зүгт 57 км зайд газар хөдлөлийн голомт байжээ. 

  • Түймрийн голомтод усархаг бороо орж эхэлжээ

    Түймрийн голомтод усархаг бороо орж эхэлжээ

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  Арцант гэдэг газарт түймэр гарчээ. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн байна. Энэ тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт 7-ны өдрийн 12:15 цагт мэдээлэл иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь…

  • Нүүрсний машин шатжээ

    Нүүрсний машин шатжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутгаар нүүрс тээвэрлэж явсан машин өчигдөр орой 19:00 цагийн орчимд шатжээ. “Тавантолгой” ХК-иас Цагаанхад руу нүүрс тээвэрлэж явсан “Норд бенз ND4242” загварын зүтгүүрийн бүхээгт гал гарсан аж. Тус суман дахь Цагдаагийн тасгийн албан хаагчид, иргэдтэй хамтран 21:20 цагт галыг бүрэн унтраасан байна.   

  • Малын хашаа шатаж, хүн түлэгджээ

    Малын хашаа шатаж, хүн түлэгджээ

    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Бригадын жалга гэдэг газар өчигдөр өвөлжөө, гэр шатаж, уг түймэрт хүүхэд өртөн түлэгджээ. Энэ сарын 8-ны өдрийн 12:05 цагт дуудлага хүлээн аваад, тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг 12:27 цагт очиход, иргэн Г-ийн 5 ханатай гэр, 2×3 хэмжээтэй амбаар, малын хашаа шатаж байжээ. Уг гал түймэрт 28 настай,…

  • “Хамжихгүй бол амжихгүй” аянд иргэд оролцов

    “Хамжихгүй бол амжихгүй” аянд иргэд оролцов

    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ивэд багийнхан “Хамжихгүй бол амжихгүй”  аянд идэвхтэй оролцож, байгаль хамгаалагчтай хамтран ажиллаж байна. Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын байгаль хамгаалагч Т.Баттогтох, О.Цогоо нар уг аяны хүрээнд “Бидний өвөлжөө, хаваржаа хоггүй” уриалга өрнүүлж, ганцаарчлан болон орчны бүсийн Рэнчинлхүмбэ сумын Ивэд багийн иргэд, багийн даргатай хамтран  хог хаягдал цэвэрлэх ажлыг 3 дугаар сараас эхлэн идэвхтэй зохион байгуулж байна.  Ивэд багийн Жаргантын ар,…

  • Хөвсгөл, Булганы түймрийг бүрэн унтраав

    Хөвсгөл, Булганы түймрийг бүрэн унтраав

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна. Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан…

  • “Тавантолгой-Ханги” чиглэлийн тээвэр эхэллээ

    “Тавантолгой-Ханги” чиглэлийн тээвэр эхэллээ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн

  • Машинд гарсан галыг иргэд унтраажээ

    Машинд гарсан галыг иргэд унтраажээ

    Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замыншанд багийн нутгаар дайран өнгөрдөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн засмал замын Цогт-Овоо хяналтын цэг ийн ойролцоо 5 дугаар сарын 4-ний өдрийн 11:25 цагийн орчим ачааны автомашин шатсан байна. Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба  5 дугаар сарын 7-ны өдрийн 12:34 цагт хүлээн авчээ.  Тус сумын Мал эмнэлэг үржлийн албаны усны автомашин болон автозамаар зорчиж явсан иргэд нийлсэн нийт 40…

  • Машин шатаж, хүн өртөн амиа алджээ

    Машин шатаж, хүн өртөн амиа алджээ

    Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Хачигтын голд энэ сарын 7-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан байна. Энэ тухай мэдээлэл цагдаа, онцгой байдлын албанд 17:34 цагт иржээ. Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдыг 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат, 62 настай эрэгтэй уг галд өртөж нас барсан байсан аж. 

  • Эзэнгүй хашаанд амбаар шатжээ

    Эзэнгүй хашаанд амбаар шатжээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт өчигдөр эзэнгүй амбаар шатсан байна. Энэ дуудлагыг гал сөнөөгчид 05 сарын 06-ны 16:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг очиход, эзэнгүй хашаанд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсан аж.