-
Газар 4.3 магнитуд хүчтэй хөдөллөө

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн Зоонуруунд өнгөрсөн шөнө 22:52 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын засаг даргаас хохирлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж ОБЕГ-т мэдээлсэн байна.
-
Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн замыг хатуу хучилттай болголоо

Хөвсгөл аймгийн төв Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн нийт 4,5 км замын 3 км-ыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай болголоо. Гүйцэтгэгчээр “Хөвсгөл зам“ ХХК ажиллаж байгаа аж. Одоогоор уг замыг ашиглалтад оруулаагүй, тэмдэг, тэмдэглэгээ тавьж байна.
-
Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн замыг хатуу хучилттай болголоо

Хөвсгөл аймгийн төв Мөрөн-Хилэнтийн гүүр чиглэлийн нийт 4,5 км замын 3 км-ыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай болголоо. Гүйцэтгэгчээр “Хөвсгөл зам“ ХХК ажиллаж байгаа аж. Одоогоор уг замыг ашиглалтад оруулаагүй, тэмдэг, тэмдэглэгээ тавьж байна.
-
Дарханд 3 ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр сургуулийн өргөтгөлийг “Минж проперти” ХХК 5 дугаар сарын 15-нд улсын комисст хүлээлгэн өглөө. Энэ өргөтгөл 320 сурагч хичээллэх багтаамжтай. Тус сургуулийн 3 ээлжээр хичээллэж буй сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд өргөтгөлд байрлах ангидаа орно. Ингэснээр Дархан-Уул аймагт 3 ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болох юм. “Минж проперти” ХХК уг өргөтгөлийг…
-
Нүүрсний машин шатжээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ганзам багт өчигдөр орой ачааны автомашин шатлаа. Уг дуудлагыг галсөнөөгчид 16-ны оройн 20:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 100 тн нүүрс тээвэрлэж явсан иргэн М-ийн “Shaanxi SX42564T324” зүтгүүрийн бүхээг шатаж байжээ.
-
35 мянган га талбай шатсан том түймэр гарчээ

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Шарга-Овоо гэдэг газар, сумын төвөөс зүүн урд зүгт 140 км-т энэ сарын 15-нд хээрийн түймэр дэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид Халхгол…
-
Хөвсгөл аймгийнхан хогны цэгээ цэвэрлэхээр боллоо

Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Мөрөн сумын Төвлөрсөн хогны цэгийг цэвэрлэхээр боллоо. Тус сумын хог хаягдлын нэгдсэн цэг Элстийн ар хэмээх газар байрладаг. 1950 оноос одоог хүртэл 70 гаруй жил ашиглагдаж байгаа энэ цэгт 169 га талбайг хамарсан 9 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байна. Үүнийг цэвэрлэх ажилд иргэдийг оролцуулар зорилгоор өнөөдрөөс “Хамтдаа бий болгосон хог хаягдлаа хамтдаа цэгцэлье, оролцъё”…
-
Улаан-Уулд газар 3.7 магнитуд хүчтэй хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өнөөдөр 14:34 цагт газар 3.7 магнитуд хүчтэй хөдөллөө. Уг газар хөдлөлийн голомт Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 60 км, Баянзүрх сумын төвөөс баруун хойд зүгт 77 км, Цагааннуур сумын төвөөс баруун урд зүгт 93 км-т байжээ. Өнгөрсөн онд тус аймагт газар 3.5 магнитудаас дээш хүчтэйгээр 33 удаа хөдөлсөн байна. Үүний 10 гаруй нь…
-
Гал түймэрт хүн амиа алджээ

Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн Улаанхарганат гэдэг газарт зусаж байсан айлын гэр өнгөрсөн шөнө шатаж, уг галд нэг хүн өртөн, амиа алдсан байна. Энэ тухай дуудлага холбогдох газруудад 5 сарын 15-ны 00:15 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан аж. Уг гал түймэрт А өртөж нас барсан байжээ.…
-
Богдын голд машин суужээ

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн Хүрэнтолгой гэдэг газар өчигдөр Богдын голын усанд машин суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашин голын усанд суусан байжээ. Уг машиныг татан гаргаж, Улиастай сумын төвд хүргэсэн байна.