-
Нүүрсний машин шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутгаар нүүрс тээвэрлэж явсан машин өчигдөр орой 19:00 цагийн орчимд шатжээ. “Тавантолгой” ХК-иас Цагаанхад руу нүүрс тээвэрлэж явсан “Норд бенз ND4242” загварын зүтгүүрийн бүхээгт гал гарсан аж. Тус суман дахь Цагдаагийн тасгийн албан хаагчид, иргэдтэй хамтран 21:20 цагт галыг бүрэн унтраасан байна.
-
Малын хашаа шатаж, хүн түлэгджээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Бригадын жалга гэдэг газар өчигдөр өвөлжөө, гэр шатаж, уг түймэрт хүүхэд өртөн түлэгджээ. Энэ сарын 8-ны өдрийн 12:05 цагт дуудлага хүлээн аваад, тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг 12:27 цагт очиход, иргэн Г-ийн 5 ханатай гэр, 2×3 хэмжээтэй амбаар, малын хашаа шатаж байжээ. Уг гал түймэрт 28 настай,…
-
“Хамжихгүй бол амжихгүй” аянд иргэд оролцов

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ивэд багийнхан “Хамжихгүй бол амжихгүй” аянд идэвхтэй оролцож, байгаль хамгаалагчтай хамтран ажиллаж байна. Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын байгаль хамгаалагч Т.Баттогтох, О.Цогоо нар уг аяны хүрээнд “Бидний өвөлжөө, хаваржаа хоггүй” уриалга өрнүүлж, ганцаарчлан болон орчны бүсийн Рэнчинлхүмбэ сумын Ивэд багийн иргэд, багийн даргатай хамтран хог хаягдал цэвэрлэх ажлыг 3 дугаар сараас эхлэн идэвхтэй зохион байгуулж байна. Ивэд багийн Жаргантын ар,…
-
Хөвсгөл, Булганы түймрийг бүрэн унтраав

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна. Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан…
-
“Тавантолгой-Ханги” чиглэлийн тээвэр эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн
-
Машинд гарсан галыг иргэд унтраажээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замыншанд багийн нутгаар дайран өнгөрдөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн засмал замын Цогт-Овоо хяналтын цэг ийн ойролцоо 5 дугаар сарын 4-ний өдрийн 11:25 цагийн орчим ачааны автомашин шатсан байна. Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 5 дугаар сарын 7-ны өдрийн 12:34 цагт хүлээн авчээ. Тус сумын Мал эмнэлэг үржлийн албаны усны автомашин болон автозамаар зорчиж явсан иргэд нийлсэн нийт 40…
-
Машин шатаж, хүн өртөн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Хачигтын голд энэ сарын 7-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан байна. Энэ тухай мэдээлэл цагдаа, онцгой байдлын албанд 17:34 цагт иржээ. Тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдыг 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат, 62 настай эрэгтэй уг галд өртөж нас барсан байсан аж.
-
Эзэнгүй хашаанд амбаар шатжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт өчигдөр эзэнгүй амбаар шатсан байна. Энэ дуудлагыг гал сөнөөгчид 05 сарын 06-ны 16:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг очиход, эзэнгүй хашаанд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсан аж.
-
Гол эргээсээ хальж, айл усанд автжээ

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн Солоны-Амны гарманд хаваржиж байсан айл өнгөрсөн шөнө усанд автсан байна. Уг дуудлагыг 05 сарын 06-ны 23:54 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Ц-ын эзэмшлийн 5 ханатай гэр голын усанд автсан байжээ. Уг айлыг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ.
-
Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.