Category: Орон нутаг

  • Үнсээ ил асган, түймэр гарахад хүргэжээ

    Үнсээ ил асган, түймэр гарахад хүргэжээ

    Дорнод аймгийн Баяндун суманд оршин суух иргэн Б энэ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үнс нурмаа ил задгай асган, түймэр гарахад хүргэжээ. Уг түймрийн улмаас экологи-эдийн засагт 350 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Түүний энэ үйлдэлд цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх…

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэгт орших, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч, ойролцоох айлуудын хашаа руу орсон байна. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан аж. Холбогдох байгууллагуудад энэ дуудлага 5 дугаар сарын 23-ны 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын…

  • Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа

    Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 22-нд гал түймэр унтраах 20 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлэг байгууллаа. Тосгоны залуусаар уг бүлгийг байгуулж, ой, хээрийн түймэр, ахуйн гал унтраах тактикийн сургалтад хамруулан, иж бүрэн хамгаалах хэрэгслээр хангав. Мөн тус бүлэгт гал унтраах бага оврын авто машин хүлээлгэн өгсөн байна. Тус бүлэг Монгол Улсад байгуулагдсан, онцгой байдлын сайн дурын анхны…

  • 10 сумын иргэд цэвэршүүлсэн ус уудаг боллоо

    10 сумын иргэд цэвэршүүлсэн ус уудаг боллоо

    Өмнөговь аймгийн Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн,  Цогтцэций, Цогт-Овоо сумын иргэдийн ундны усны худаг, Даланзадгад сумын орон сууцны цэвэр усны шугаманд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилууллаа. Мөн Даланзадгад суманд 18 мянган шоо метр ус хуримтлуулах багтаамжтай хөв цөөрөм байгуулав. Тус аймгийн засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг хийсэн байна.  Өмнөговийн иргэдийн 70.1% нь шаардлага хангасан…

  • Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв

    Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв

    “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд олон улс, улсын чанартай авто замуудын мэдээлэх самбар, хэвтээ тэмдэглэгээ, километрийн заалтыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Талын зам” ТӨХК Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, засварлалаа. Мөн БИС-310 тусгай зориулалтын авто машинаар замын нүхэн эвдрэл засаж байна. 

  • Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө

    Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 23-ны 04:16 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийллийн голомт 43°47’24.0″N 105°27’36.0″E байршилд болсныг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй байна. 

  • Монгол тарваганы нөөцийн үнэлгээ хийлээ

    Монгол тарваганы нөөцийн үнэлгээ хийлээ

    ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран, Дарвийн нуруу, Хасагт хайрхан уулын дархан цаазат газарт монгол тарваганы нөөцийн үнэлгээ хийлээ. Энэ оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 7-ны хооронд хийсэн энэ судалгаанд замнал, талбайн мэдээлэл цуглуулах уламжлалт аргаас гадна тарваганы нүх, дош, ичээний дэргэд автомат камер байрлуулах, “droneDeploy” буюу…

  • Тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа

    Тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа

    Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Төгрөг сумын Оройнбуудал, Цээл сумын Хүнтолгой, Бугат сумын Арцагаансайр, Чандмань-Өвдөг зэрэг газрын 36 мянган га талбайд тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа. Мөн Төгрөг, Бугат, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн 45 ажилтанд зоонозын халдвараас яаж сэргийлэх талаар сургалт явуулав.  Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хээрийн ажлын баг тарваган тахлын идэвхтэй голомт…

  • Өчигдөр гарсан ойн түймрийг өнөө өглөө унтраалаа

    Өчигдөр гарсан ойн түймрийг өнөө өглөө унтраалаа

    Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Урт жалга гэдэг газар өчигдөр ойн түймэр гарлаа. Энэ дуудлагыг 5 дугаар сарын 19-ний 17:25 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд уг түймрийг 19:40 цагт цурамд оруулан, өнөө өглөө 07:45 цагт бүрэн унтраасан. байна. Урьдчилсан байдлаар эл түймэрт ойн 10 га…

  • Хөвсгөл аймаг хогны цэгээ цэвэрлэж байна

    Хөвсгөл аймаг хогны цэгээ цэвэрлэж байна

    Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хогны цэгийнхээ талбайг цэгцэлж, ландфилл аргаар дарж байна. Тухайн цэгт аймгийн засаг дарга П.Лхагважав, орлогч М.Хуягбаатар, Хөвсгөл аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын дарга  П.Мөнхжаргал нар ажиллан, 20 гаруй албан хаагчийг чиглүүлэн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өнөөдөр аймгийн бүх байгууллагын эрчүүдийг дайчлан, хогны цэгт ажиллуулж эхэллээ.