Category: Орон нутаг

  • Автозамын боомтуудыг 10 дугаар сарын 1-7-нд хаана

    Автозамын боомтуудыг 10 дугаар сарын 1-7-нд хаана

    Хилийн боомтуудын 2025 оны 10 дугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 10 дугаар сарын 1-7 -ны өдрүүдэд түр хаана. Агаарын замын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана. ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллах бол БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд төмөр замын олон улсын галт тэрэгний хөдөлгөөн цагийн хуваарийн дагуу ажиллах юм…

  • Алга болсон хоёр настай хүүгийн ар гэр эрлийг зогсоох хүсэлтээ бичгээр өгчээ

    Алга болсон хоёр настай хүүгийн ар гэр эрлийг зогсоох хүсэлтээ бичгээр өгчээ

    Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон хоёр настай хүүг ес дэх өдрөө хайж байна. Өчигдөр хүүхдийн ар гэрээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгсөн байна. Тэд холын албан хаагчид болон иргэдийг буцаах хүсэлт тавьжээ. Хол ойроос цугласан олон хүн болон онцгой, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаад, одоог хүртэл үр дүнд хүрээгүй…

  • БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг ирэх сарын эхний 7 хоногт түр хаана

    БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг ирэх сарын эхний 7 хоногт түр хаана

    Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг 10 дугаар сарын 1-7-нд түр хаана. Учир нь дээрх өдрүүдэд БНХАУ-ын үндэсний баярын өдрүүд тохионо. Тус улсын Засгийн газраас 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, 1950 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Манай улсын хилийн боомтуудын ирэх сард ажиллах, түр хаах цагийн хуваарийг хүргэж байна. 

  • Наадамчдын авто замыг хааж, зам барилгын ажил гүйцэтгэнэ

    Наадамчдын авто замыг  хааж, зам барилгын ажил гүйцэтгэнэ

    Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, зам барилгын ажил гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал 9-р сарын 25-ны 23.00 цаг буюу маргааш шөнөөс…

  • 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна

    2 настай хүүг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна

    Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/  ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг. Харин өчигдөр буюу есдүгээр сарын…

  • Хангайн бүсэд АШУҮИС-ийн цогцолбор нээлтээ хийлээ

    Хангайн бүсэд АШУҮИС-ийн  цогцолбор нээлтээ хийлээ

    Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2025-2026 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрыг шинэчлэн ашигласнаар тус сургуулийг байгуулах санаачилга бодит ажил болж, Архангай аймагт сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор албан ёсоор байгуулагдлаа.Хангайн бүсийн АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор нь 7…

  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

    Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн…

  • Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 8 суманд ой нөхөн сэргээнэ

    Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 8 суманд ой нөхөн сэргээнэ

    “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл эхэллээ. ​Төсөл 2025-2030 оны хооронд хэрэгжих бөгөөд нийт 29,932 км² талбайг хамарна. Ингэснэээр ой, бэлчээр, усны менежментийг сайжруулж, 240 км² ой, бэлчээрийн газрыг нөхөн сэргээнэ.  ​Биологийн олон янз байдлыг хамгаалж, цоохор ирвэс, янгир, аргаль зэрэг ховор амьтдын…

  • Бямба гарагт Мөлхөгчдийн өдөрлөг болно

    Бямба гарагт Мөлхөгчдийн өдөрлөг болно

    Террариум буюу хэвлийгээр явагч амьтад сонирхдог залуус өөрсдийн тэжээдэг амьтдыг олон нийтэд таниулах сонирхуулах үүднээс жил бүр өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаа “Reptile Day 2025” өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөг Бямба гарагт МУБИС-ийн математик байгалийн ухааны их сургууль дээр 11-16 цагийн хооронд болох юм. 4 дэх удаагаа зохиогдож буй Мөлхөгчдийн өдөрлөгт…

  • Өнгөрсөн шөнө газар хөдөллөө

    Өнгөрсөн шөнө газар хөдөллөө

    Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ширээ багийн Барлагтай гэдэг газар (46°36’36.0″N 98°16’12.0″E) өнгөрсөн шөнө буюу 9-р сарын 18-ны 00:23:09 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 00:28 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т мэдээлжээ. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Барлагтай багийн засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас газар хөдлөлтийн чичирхийлэлийн…