-
Б.Энхбаяр: Жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон байна.Төлбөртэй жагсагчдаас татвар авъя

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг нь жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм. Үүнийг төрөөс зөвшөөрөл авдаг, журамладаг гэхээс илүүтэй, хүний суурь жам ёсны эрх чөлөөг эдлүүлэх гэсэн агуулгаар боловсруулсанд нь…
-
Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан сайд аа! Та олон юм ярилгүйгээр эмийн худалдан авалтад тендер зарлах ёстой

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо сонслоо. Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийж, ЭМДС-гийн үйл ажиллагааны тухай мэдээлэв. Энэ үеэр Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбарт явагдаад байгаа хууль бус худалдан авалттай холбоотой асуудлыг сөхсөн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -Гуйлгаж гуйлгаж арай гэж тогтоолын…
-
“Тоёота Сэйлс Монголиа” компани Налайх дүүрэг дэх Политехникийн коллежтой хамтран “Т-ТЕР” хөтөлбөрийг хэрэгжүүлэх батламжийг гардууллаа

“Тоёота Сэйлс Монголиа” компани Налайх дүүрэг дэх Политехникийн коллежтой хамтран “Т-ТЕР” /Тоёота-Техникийн Боловсролын Хөтөлбөр/ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын автомашин, механикийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсын хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах болон Т-ТЕР сертификаттай сургуулиар өргөмжилж түүнтэй холбогдох дэмжлэгийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэж байгаа юм. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан…
-
Израил-Хамасын хооронд гал зогсоох шинэ тохиролцоо санал болгожээ

Израил-Хамасын хооронд гал зогсоох асуудлаар явагдаж байгаа яриа хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээлснээр зуучлагч Катар, Египет улс Газын зурваст дайныг өндөрлүүлэхэд чиглэсэн цоо шинэ тохиролцоог санал болгосон гэжээ. Дээрх мэдээллийг яриа хэлэлцээнд ойр Палестины өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт өгсөн байна. Түүний мэдээлснээр энэхүү шинэ тохиролцоогоор 5-7 жил гал зогсоох юм. Энэ хооронд Израилын…
-
“Хасу мегастарс”-ын солонгос дасгалжуулагч улсынхаа хамгийн шилдэг 7 тоглогчийн 1 болжээ

Монголын волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигт “Хасу мегастарс” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, лигийн аварга болсон солонгос дасгалжуулагч И Сон Гю улсынхаа лигийн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 7 тоглогчийн 1 болжээ. Тэрээр голын хаагчийн байрлалд шилдгээр нэрлэгдсэн байна. Тэр Солонгосын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2019 онд зодог тайлж, дасгалжуулагчийн карьераа эхлүүлжээ.…
-
МАН-ын 100 жилийн ойд зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно

Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр 13:00 цагаас “Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар болжээ. Барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5…



