-
Усан спортын аваргууд тодорлоо

Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 9-12-ний өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, 31 клубийн 600 тамирчин оролцож, аваргуудаа тодрууллаа.Эрэгтэй тамирчдын ангилалд:
-
Таклимаканы цөлийг ойжуулах замаар түгжинэ

Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Таклимакан цөл 337,600 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг. Түүний тойрог нь 3,046 километр. Энэ нь Хятадын хамгийн том, Дэлхийн хоёр дахь том цөл юм. Тэгвэл асар их талбайг хамарсан энэ том элсэн цөлийг ногооруулах төслийг амжилттай хэрэгжүүлж чаджээ. 2025 онд Шинжаан 796 мянга орчим га талбайг…
-
Шуурганаар цахилгаан тасарсан Эрдэнэ сумыг тогтой болгожээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 10-11-ний хооронд болсон хүчтэй шуурганаар цахилгааны шугам унаж, утас тасарсан байна. “Алтай-Улиастайн эрчим хүч” ТӨХК уг шугамыг засаж, цахилгаан хангамжийг сэргээжээ. Одоо Эрдэнэ сум эрчим хүчээр бүрэн хангагджээ.Уг засварыг “АУЭХС” ТӨХК-ийн шугам засварын бригад шугамын мастер Б.Төрболдоор ахлуулсан, 12 хүн, 2 техник хэрэгсэлтэй баг гүйцэтгэжээ.
-
66 иргэн, хуулийн этгээдийг үндэслэлгүйгээр торгожээ

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар 2024 онд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас иргэн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр торгох шийтгэл оногдуулсан 66 зөрчил илрүүлжээ. 58 иргэн, 8 аж ахуйн нэгжид оногдуулсан 43 сая төгрөгийн торгох шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн байна. Прокурорын байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн…
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай зориулалтын машиныг гаалийн татваргүй оруулж ирэх боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаадаас өөрт зориулсан тусгай зориулалтын машин оруулж ирэхдээ гаалийн татвараас нэг удаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байдгийг ГЕГ мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох зориулалттай, зөвхөн гар ажиллагаатай удирдлагатай, дээрх шаардлагуудыг бүрэн хангасан тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа…
-
Өмнөговьд газар хөдөллөө

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт өнгөрсөн шөнө /2025.04.15/ 22:43:59 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөллөө. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 43.47 103.04-д уг чичирхийлэл үүссэнийг газар хөдлөл бүртгэх, хэмжих багаж тэмдэглэжээ.
-
Т.Гантулга: Хөдөлгөөн, зөв хооллолт зэрэгцвэл бие организм чинь гэрэлтээд эхэлнэ

Өдгөө 62 настай ч өөрийнхөө хүү шиг залуучуудтай мөр зэрэгцэн фитнесээр хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг бүрдүүлэн, нас бол тоо гэдгийг баталж яваа Т.Гантулгатай ярилцлаа. Тэр одоогоос 11 жилийн өмнө чихрийн шижинтэй гэх онош сонсож, үүнийгээ ялан дийлэхийн тулд спортоор хичээллэж эхэлжээ. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? Одоо хэдэн настай вэ. Ямар ажил эрхэлдэг вэ?-Намайг…
-
Унгарын парламент давхар иргэншил болон бэлгийн цөөнхийн эрхийг хязгаарлах хуулийг баталлаа

Унгар улсын парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, санал хурааж баталлаа. Парламентын 140 гишүүн дэмжиж, 21 гишүүн эсэргүүцсэнээр дээрх хуулийн төсөл батлагдсан байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар тус улсын давхар иргэншилтэй иргэд болон бэлгийн цөөнхүүд болох ЛГБТК+ хүрээллийнхний эрх хязгаарлагдахаар болж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах…
-
Перу улсын Нобелийн шагналт зохиолч Марио Варгас Льоса 89 насандаа таалал төгсжээ

Нобелийн утга зохиолын шагналт Перу улсын зохиолч Марио Варгас Льоса 89 насандаа таалал төгссөн талаар түүний хүүхдүүд албан ёсоор мэдээлсэн байна. Тэрээр Перу улсын нийслэл Лима хотноо өнгөрсөн ням гарагт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Латин Америкийн утга зохиолын амьд домог гэгдэж байсан Марио Варгас Льосагийн гурван хүүхдийн зүгээс Х хуудсандаа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус…
-
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Ерөнхийлөгчийн асуудлаар цэцэд хандаагүй гэв

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Ерөнхийлөгчийг 6 жилээр 1 удаа сонгодог заалтыг өөрчлүүлэх асуудлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан тухай зарим хэвлэлээр шуугьж эхлээд байгаа юм. Харин гишүүн өөрөө энэ асуудлыг үгүйсгэж байна. Тэрээр “Өнгөрсөн 30 жилийн түүхэнд могой жилүүдэд Ерөнхийлөгч нар улиран сонгогдож байсан түүхийг сануулснаас өөрөөр Ерөнхийлөгчийн асуудлаар ам ангайгаагүй” гэдэг тайлбар өглөө. Гэхдээ хувь гишүүний…