Category: Menus

  • Өнөөдрөөс эхлэн ихэнх аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

    Өнөөдрөөс эхлэн ихэнх аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

    Өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, ирэх шөнө буюу энэ сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, маргааш /2025.04.11/ өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр,…

  • Гүйгчид 330 км замыг туулаад байна

    Гүйгчид 330 км замыг туулаад байна

    Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 км замыг туулж, түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан “Таван цэг” багийнхан 8 дэх өдрөө амжилттай гүйгээд байна. Тэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Алтай Таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлж, замдаа үзэсгэлэнт Толбо нуур, Цамбагарав хайрхны өврөөр сүлжин гүйсээр яг одоогийн…

  • Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын дийлэнх нь 70 жилийн насжилттай байна

    Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын дийлэнх нь 70 жилийн насжилттай байна

    Нийслэлийн боловсролын салбарт нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40 мянга гаруй багш ажилчид ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүний цаана нэг сая 600 мянга гаруй эцэг эх байна гэж тооцоолохоор сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөдөг гэж албаны хүмүүс мэдээлэв. Тэгвэл Нийслэлийн сургууль,…

  • Нийгмийн даатгалын санд “Капитал” 65.4, “Чингис хаан” 91.3 тэрбумын өртэй байна

    Нийгмийн даатгалын санд “Капитал” 65.4, “Чингис хаан” 91.3 тэрбумын өртэй байна

    Нийгмийн даатгалын санд “Капитал” банк 104.2 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 12.2 тэрбум төгрөгийг барагдуулж, 91.3 тэрбум төгрөг төлөх үлджээ. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газар, хэлтсийн дарга, албан…

  • Хээрийн 3 түймэр гарчээ

    Хээрийн 3 түймэр гарчээ

    Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд өчигдөр хээрийн 3 түймэр дэгдлээ. 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм. Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумдын мэргэжлийн анги, сайн…

  • Монгол улсын гадаад зах зээлд гаргасан бондын үнэлгээ унаж эхэлжээ

    Монгол улсын гадаад зах зээлд гаргасан бондын үнэлгээ унаж эхэлжээ

    АНУ, БНХАУ-ын хооронд өрнөөд байгаа эдийн засгийн дайн Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэдэг болгоомжлол эдийн засагчдын санааг зовоож байна. Дэлхийн эдийн засагт үүсэх агшилт үүсэж байгаа нь эхнээсээ мэдрэгдээд эхэлсэн аж. Монгол улсын хувьд засгийн газрын гадаад зах зээлд гаргасан бондын үнэ унаж эхэлжээ. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хүнд тусна гэдгийг…

  • “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдсон 24 хүний хоёр нь хорих ялаар шийтгүүлэв

    “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдсон 24 хүний хоёр нь хорих ялаар шийтгүүлэв

    “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан. Тэгвэл өчигдөр ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулж гэм буруутай этгээдүүдийг яллаж, буруугүй хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тодруулбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноож,…

  • Монгол хэл бичгийн Улсын 54 дүгээр олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол хэл бичгийн Улсын 54 дүгээр олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиадын гурван даваа 2025 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.Олимпиад ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч, 9 дүгээр анги хамт олны олимпиад гэсэн гурван төрлөөр, нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 31…

  • 10 жилээс дээш ажилласан архивын 7 ажилтанд мөнгөн урамшуулал олголоо

    10 жилээс дээш ажилласан архивын 7 ажилтанд мөнгөн урамшуулал олголоо

    Улсын бүртгэлийн ерөнхий газраас архивын 7 ажилтанд мөнгөн урамшуулал олгов. Тодруулбал, Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49.1 дэх зүйл, Засгийн газрын 174-р тогтоолоор батлагдсан “Төрийн архивын ажилтанд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг тус тус үндэслэн 10 болон түүнээс дээш жил ажилласан Улсын бүртгэлийн байгууллагын архивын 7 ажилтанд мөнгөн урамшуулал олголоо.

  • Австралийн парламентын сонгуулийн өмнөх анхны халз мэтгэлцээн зохиогдов

    Австралийн парламентын сонгуулийн өмнөх анхны халз мэтгэлцээн зохиогдов

    Ирэх сарын 3-ны өдөр явагдахаар болсон Австралийн парламентын сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн зохион байгуулагдсан байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш болсон мэтгэлцээн эрх баригч Хөдөлмөрийн намын дарга, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез болон сөрөг хүчний Либерал намын дарга Питер Даттон нарын хооронд явагдсан бөгөөд халз мэтгэлцээнийг Sky News мэдээллийн суваг, The Daily…