-
Бид аутизмыг нийгмээрээ эмчлэх боломжтой

Жил ирэх тусам нэмэгдэж, хүрээгээ тэлж буй аутизмын эмгэг хөндөх ёстой нэг сэдэв болсоор удаж байна. Хөгжлийн бэрхшээл бус, хэл яриа, харилцааны бэрхшээл гэгдэх уг эмгэг залуу гэр бүлүүдийн санаа зовних нэг шалтгаан болсон. Учир нь уг эмгэгт удамшил, архи, тамхи, юу ч нөлөөлдөггүй. Хэнийг ч ялгахгүй илрэх бөгөөд юунаас үүдэлтэй, яагаад үүсэж буйг Дэлхий…
-
“Алтайн хүдэр’’ ХХК 10 тэрбум, 800 сая төгрөг төлөхөөр боллоо

Байгаль орчинд учруулсан хохиролд нь “Алтайн хүдэр’’ ХХК-иар 10 тэрбум, 800 сая төгрөг төлүүлэхээр Улсын дээд шүүх шийдвэрлэлээ. “Алтайн хүдэр’’ ХХК Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас 2007 оноос хойш хүдэр олборлож байна. Тус компани уг уурхайгаас хүдэр олборлон БНХАУ руу Бургастайн боомтоор гаргадаг. Таянгаас Бургастай хүртэл тээвэрлэхдээ 168 км…
-
Мянгат малчдын малыг нь маллаж “маамууг” нь гаргахаас бусдыг ард түмэн даадаг боллоо

Үнэхээр сүүлийн жилүүдэд мал малладаг хүмүүсийн бүхий л амьдралыг татвар төлөгч жирийн иргэд, ард түмэн нуруун дээрээ үүрдэг болчихсон гэхэд нэг их буруудахааргүй болсон. Гэтэл дахиад л хуулийн дагуу энэ намраас малчин хүний нэг хүүхдийг үнэ төлбөргүй Их, дээд сургуульд суралцуулахаар болов. Малчны тухай хууль энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд явж байна. Тус…
-
ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Вашингтонд хэлэлцээ хийлээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев АНУ-д хүрэлцэн очиж, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны “гол чухал төлөөлөгчидтэй” яриа хэлэлцээ явуулснаа баасан гарагт мэдэгдлээ. Тэрээр 2022 онд эхэлсэн Украины дайнаас хойш АНУ-д айлчилж, Вашингтонд хэлэлцээ хийсэн Оросын анхны төр засгийн албан тушаалтан болоод байна. New York Times, Washington Post…
-
Дани улс, Гренланд арлын зүгээс АНУ-ын эсрэг нэгдмэл байр сууриа илэрхийллээ

Дани улсын газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг Гренланд арлыг АНУ-д өгөхгүй гэсэн нэгдмэл байр суурийг Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд аралд хийсэн албан айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна. Гренланд арлыг АНУ-д нэгтгэж авна гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын удаа дараагийн мэдэгдэлд хариу болгож ийнхүү Дани улс болон Гренланд арлын нэгдмэл байр суурийг илэрхийллээ. Данийн ерөнхий сайд Метте…
-
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн…
-
Долоо хоногийн өмнө тохиосон Мьянмарын газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 3100-г давлаа

3-р сарын 28 буюу өнгөрсөн баасан гарагт Мьянмар улсад тохиосон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо долоо хоногийн дараа 3100-г давж, гэр орноо алдсан иргэд маш хүнд орчин нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлсэн байдалтай байна. Мьянмар улсын төр засгийн эрхийг цэргийнхэн удирдаж байгаа бөгөөд хамгийн сүүлд өгч буй мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амиа…
-
Экстрим спортын талбай байгууллаа

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд экстрим спортын талбай тохижуулж дууслаа. Тус бүтээн байгуулалтад экстрим спортын талбай, авто синема, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээсийн талбай, ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай болон болон бусад тохижилтыг хийлээ. Мөн дээрх экстрем спортын талбайд тэшүүрийн хэсгийг байгуулна.

