-
Hyundai компани АНУ-д 2028 он хүртэл $21 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ зарлав

Өмнөд Солонгосын Hyundai компани АНУ-д 2028 он хүртэл нийт 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаараа даваа гарагт Цагаан Ордонд албан ёсоор зарласан байна. Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал Еюсун Чун, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, АНУ-ын Луизиана мужийн амбан захирагч Жефф Лэдри нар дээрх мэдэгдлийг хамтдаа хийжээ. Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал мэдэгдэлдээ 4 жилийн хугацаанд…
-
Д.Цогтбаатар:Намын бодлогоос байнга зөрөөд байгаа гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байгаа биз дээ

УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төслийг танилцуулж хаалттай хэлэлцсэн байна.Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд засгийн газар, намын бүлгийн шийдвэр болон өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд оноо хасдаг байх журмыг гишүүдэд танилцуулсан байна. Хамгийн их оноо хасуулсан гишүүн эхний ээлжид сануулга өгөх бол…
-
Дэд профессор Д.Агиймаа: Шээс, өтгөнтэй холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ авахаасаа ичиж болохгүй

АШУҮИС-ийн АУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Монгол[1]Япон эмнэлгийн хүүхдийн эмч, АУ-ны доктор, дэд профессор, хүүхдийн зөвлөх эмч Д.Агиймаатай хүүхэд шээсээ тэвчих нь ямар хор хөнөөлтэй талаар ярилцлаа. –Шээс бол хүний биеэс заавал гадагшилж байх ёстой илүүдэл шингэн. Тэгвэл юуны улмаас сургуулийн насны хүүхдүүд давсгаа чинэртэл шээсээ тэвчиж байна вэ? -Үүнд янз бүрийн шалтгаан бий. Ихэвчлэн…
-
Б.Баасандорж: УИХ-ын гишүүний сарын цалин 5.7 сая төгрөг байдаг

УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын талаар тодрууллаа. Б.Баасандорж : УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардал гэж буй. Энэ хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цалин хөлс авахаас зөвлөх, туслах, биет төлөөлөгчийн зардал нэмэгддэг. Мөн тойрогтоо ажиллах, зочин төлөөлөгч…
-
Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ

Засгийн газраас Төрийн бүтээмжийн үндэсний хорооны нэр, чиг үүрэгт өөрчлөлт оруулан “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл” болгон өөрчилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан. Өнөөдөр “Төрийн хэмнэлт, бүтээмжийн үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал боллоо. Төрийн бүтээмж, хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлнэ. Төрийн албаны бүх салбар яамдууд дээр процессын дахин инженерчлэл, ажлын байрны…
-
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх…
-
Монголын брэнд “Go Mongolia”Fulham багийн үндсэн өмсгөл дээр байршина

Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын шөвгийн найм буюу Quarter Final шатанд Fulham багийн үндсэн өмсгөл дээр “Go Mongolia” брэнд байршин, дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол Монгол брэндийн хувьд том алхам төдийгүй, Монголын нэрийг олон улсад таниулах гайхалтай боломж юм. Тоглолт энэ бямба гаригт буюу…


