-
Монгол, Буриадын жүжигчид “Татъяана”-г хамтарч тоглоно

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид хамтарч уран бүтээл туурвих, олон талт төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Хамтын ажиллагааны анхны уран бүтээлээр Оросын их зохиолч А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татъяна” жүжгийг…
-
Хэн нь чоно, хэн нь цөөвөр байсныг мэдэх нь ард түмэнд ашигтай

МАН-ынхны хэсэгхэн завсарласан тэмцэл нийслэлийн МАН-ын хорооны хурлын сургаар эргээд сэргэлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргын суудлыг Х.Нямбаатараас салгаж авах ажиллагааг У.Хүрэлсүх, Г.Занданшатар талаас эхлээд удаагүй байна. Нийслэл, дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нарыг Х.Нямбаатар Дубайд аялуулсан тухай мэдээлэл эрчээ аваад жаахан сулрах аядмагц Английн “Фүлхэм” багтай Соёлын яамнаас гадна нийслэлийн ЗДТГ 1.1 сая…
-
Нийслэлийн МАН-ын даргын суудлыг ганхуулах чулуу бүр дээрээс унаж мэднэ

МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэлд Ерөнхийлөгчийн фракц ялалт байгуулж, өдгөө намын даргаар УИХ-ын дарга Н.Учрал ажиллаж байна. Намын даргын төлөөх марафонд У.Хүрэлсүхийнхний өөдөөс хамгийн том саадыг нийслэлийн МАН-ын хороо учруулсан гэж дүгнэж болно. Тэгвэл нийслэлийн МАН-ын хороог ах намын экс дарга Л.Оюун-Эрдэнийн үеэл Х.Нямбаатар удирддаг билээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Х.Нямбаатарыг дэмжиж байгаагаа ажлаа авсныхаа дараа…
-
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн эхэлж очсон ”Говь Эрдэнэ кашмер” ХХК 2010 онд байгуулагдсан. 108 ажилтантай. Жилд 200 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 70 орчим хувийг нь гадаадын 12 улсад нийлүүлдэг. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд…
-
Хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийлээ

Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нэмлээ. Энэхүү эмчилгээг Н.Оюундэлгэр ахлагчтай УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг санаачлан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүгд найрамдах Турк улсын “Medical Park” эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ. Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага…
-
Ховд аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) 2026 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн 10 хөлбөмбөгийн талбайг Монгол Улсад барихаар төлөвлөсөн. Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар болон Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа нар 40×20 хэмжээтэй мини хөлбөмбөгийн талбай барих албан ёсны гэрээг үзэглэлээ. олон улсын стандартад нийцсэн талбайтай болж, хүүхэд, залуучууд…
-
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандал хүлээлгэн өглөө

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд ажиллаж, 640 хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “ХУД-ийн 15 дугаар сургуульд тус дүүргийн гурван хорооны хүүхдүүд суралцдаг, түрээсийн байранд хичээллэдэг зэрэг хүндрэлтэй асуудал…
-
Нүүрсний орлого буурсан ч экспортлосон хэмжээ өсжээ

Нүүрсний экспортын орлого 2.9 тэрбум ам.доллар буюу 33.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг ҮСХ мэдээлжээ. Харин хил давуулж экспортлосон нүүрсний хэмжээ 6.3 сая тонноор нэмэгдэж, 90 сая тоннд хүрсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1475 рейсээр 200441 тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 11236…
-
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ

Япон нийслэл Токио хотноо пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн амралтын өдрүүдэд болж өндөрллөө. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдсөн юм. 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240…
