Category: Menus

  • Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйсан Р.Пүрэвдагва арслан засарсангүй. Эрхээ хасуулав

    Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйсан Р.Пүрэвдагва арслан засарсангүй. Эрхээ хасуулав

    Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэсэн. Энэ барилдааны 5-ын даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва Ховд аймгийн Буян сумын уугуул, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарамтай барилдсан. Р.Пүрэвдагва эл барилдаанд Б.Сосорбарамд өвдөг шороодож,…

  • Ачааны 2 машины дугуй шатжээ

    Ачааны 2 машины дугуй шатжээ

    Ачааны машины дугуй шатсан осол өчигдөр, өнөөдөр 2 удаа гарлаа. Ховд аймгийн Манхан сумын Шаварын тохой гэдэг газарт 6-р сарын 10-ны 10:00 цагийн үед ачааны автомашины дугуй шатжээ. Уг галын дуудлагыг 10:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 48-р анги хүлээн авсан байна. Тэднийг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Sinotruck ZZ3257” маркийн ачааны машины чиргүүлийн 12 дугуй шатаж…

  • Ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа өгч, Ч.Хосбаяр орлож байна

    Ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа өгч, Ч.Хосбаяр орлож байна

    Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 6-р сарын 1-нд дууссан. Тэрээр 6 жилийн хугацаа нь дуусмагц ажлаа Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярт хүлээлгэн өгчээ. Одоо УДШ-ийн ерөнхий шүүгчийн албан үүргийг Ч.Хосбаяр түр орлон гүйцэтгэж байна. Ч.Хосбаяр ерөнхий шүүгч болохоор нэрээ дэвшүүлсэн ч тус шүүхийн 22 шүүгчийн 2 нь түүнд саналаа өгсөн юм.…

  • Баян-Өлгийн төвийн иргэдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, гаргаж эхэллээ

    Баян-Өлгийн төвийн иргэдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, гаргаж эхэллээ

    Баян-Өлгий аймгийн засаг дарга 6-р сарын 10-нд захирамж гаргаж, шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг эрчимжүүлэх зорилгоор зарим суманд тогтоосон хорио цээрийн дэглэмд өөрчлөлт орууллаа. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэр болон Мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн, Өлгий, Бугат сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байсан хорио цээрийн дэглэмийг бууруулж, энэ сарын 10-ны өдрийн…

  • Дагавар хүүгээ хөнөөсөн хойд эцгийг бүх насаар нь хорилоо

    Дагавар хүүгээ хөнөөсөн хойд эцгийг бүх насаар нь хорилоо

    Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн М.Э 3 настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэхийг завдсан. Уг үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр хүүхдээ зодож, хөнөөсөн хэрэгт холбогдоод буй. Хүүгийн төрсөн эх Ц.Л эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд нь нас барсан. Тэдний энэ хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын…

  • Улстөрчдийн хөлд “Сэлбэ” хот сүйдэх вий

    Улстөрчдийн хөлд “Сэлбэ” хот сүйдэх вий

    Дэлхийн 120 улсад 20 минутын хот бий. Одоо дахиад 80 ийм хот байгуулж байна. Үүний 1 нь Сэлбэ. Гэвч 2 цагийн хотыг 20 минутынх болгох Сэлбэ улстөрчдийн хөлд сэглэгдэж мэдэхээр боллоо. Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайг 2026.04.26-нд баривчилснаар эхэлсэн дуулиан 2 дахь сардаа үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газарт “Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг шалгаж өгнө…

  • Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.  Тэтгэврийн даатгалын…

  • “Хүүхэд хөгжлийн төв–Хүүхдийн зуслан” төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

    “Хүүхэд хөгжлийн төв–Хүүхдийн зуслан” төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

    НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна. Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын…

  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

    Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

    Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

  • Зэсийн үйлдвэр байгуулах тендерт “Эн Эф Си” компани шалгарчээ

    Зэсийн үйлдвэр байгуулах тендерт “Эн Эф Си” компани шалгарчээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарлаа. Нийт 7 улсын 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авчээ. Энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн…