-
МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал Зүүн Азийн супер лигийн Зөвлөх зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Макао хотод Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт болж өнгөрсөн. Энэхүү чуулга уулзалтад МСБХ-ны төлөөлөгчид урилгаар оролцсон юм. Тэгвэл энэ үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал болж, Монгол Улсыг төлөөлж МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалыг гишүүнээр сонгожээ. Ингэснээр олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол Улсаас анх удаа төлөөлөгч ажиллахаар болж байна.…
-
“Манчестер Юнайтед” клуб шинэ цэнгэлдэх хүрээлэн барина

Английн хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй клуб болох “Манчестер Юнайтед” 100 мянган үзэгчийн суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж байгааг тус клубийн хамтран эзэмшигч Жим Рэтклифф мэдэгджээ. Ойролцоогоор 2 тэрбум фунт стерлингийн өртөгтэй уг төслийг алдарт уран барилгач Норман Фостерын компани хэрэгжүүлэх ажээ. “Дэлхий дээрх хамгийн том цэнгэлдэх хүрээлэн байгуулах гайхалтай аялал өнөөдөр ийнхүү эхэлж…
-
С.Энхболд: ЭМДЕГ эм худалдан авах үйл ажиллагаанд оролцдоггүй

Сүүлийн өдрүүдэд хавдрын чухал эм тариа тасалдаж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын С.Энхболд “Эм тариа нийлүүлэгч байгууллага нийлүүлэх эм тариагаа хоцроосон гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эм худалдан авах үйл ажиллагаанд шууд оролцдоггүй учраас яг нарийн учир шалтгааныг сайн мэдэхгүй байна” гэж мэдэгдлээ. Тус газар эмнэлгүүдийн…
-
Улаанбурхны вакцин хийхгүй байна, Т.Мөнхсайхан сайд аа!

Өнөөдөр Эрүүл мэндийн яам “Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна” хэмээн мэдээлэв. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрах ёстой хүүхдүүдийн 95,6%, хоёрдугаар тунг хийлгэх хүүхдүүдийн 95,1% нь тариулжээ. Харин Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт вакцинжуулалт 80 гаруй хувьтай байна. Амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр улаанбурхан өвчтэй 4 хүн сүүлийн…
-
Мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон иргэдэд сургалт зохион байгуулжээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “шүүхээс мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон” иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болон холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтаар тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Бямбасүрэн ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, албадлагын арга хэмжээний тухай ойлголт, хууль эрх зүйн зохицуулалт, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг…
-
Дэлхийн ухаалаг бугуйн цагны худалдаа анх удаа унасан үзүүлэлттэй гарлаа

Салбартаа тэргүүлэгч Apple компанийн ухаалаг бугуйн цагны борлуулалт буурч эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн ухаалаг бугуйн цагны худалдаа анх удаа унасан үзүүлэлттэй гарсан талаар зах зээлийн судалгааны Counterpoint компанийн зүгээс гаргасан тайланд онцлоод байна. Өнгөрөгч 2024 онд өмнөх онтой нь харьцуулахад дэлхийн бугуйн цагны худалдаа 7 хувиар буурсан байна. Түүнчлэн Apple-ийн ухаалаг цагнуудын борлуулалтын хэмжээ өмнөх онтой…



