-
МСБХ монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо нь Оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг жил тогтвортой, өндөр түвшинд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр МСБХ-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл, МОСБХ-ны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд харилцан бие биеэ бодлогын түвшинд…
-
Өмнөговь аймаг агаарын тээврийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээр болжээ

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн харьяат болон шилжин ирж суурьшсан иргэддээ хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлэх агаарын тээврийн “Геосан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд доорх үнийн тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэх, зорчигч иргэд цаг зав хэмнэх зэрэгт ач холбогдолтой юм. Гэрээт нислэг 2025 оны 05-р…
-
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн…
-
Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр (2025.04.30) хэвлэлийн бага хурал хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг…
-
“Хасын хүлэгүүд” баг өнөөдөр орой Тайваний багтай өрсөлдөнө

МСБХ-ны 2023-2024 оны Үндэсний Дээд Лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг “BCL Asia” буюу Азийн Аваргуудын лигийн анхны тоглолтоо өнөөдөр орой 20:00 цагаас хийх гэж байна. Тэд Тайваний “New Taipei Kings” багийн талбайд зочлон тоглох юм. Хүлэгүүдийн тухайд “BCL” лигт хоёр дахь удаагаа оролцож буй. Багийн бүрэлдэхүүнд монгол тамирчдаас гадна гурав хүртэлх импорт тоглогч тоглож болдог.…
-
Бойкот зарласан хөлбөмбөгчдийн түүхийг сөхье

Хөлбөмбөгийн салбар уналтад орчхоод байна гэхэд хилсдэхгүй нөхцөл байдал яг өнөөдөр тулгараад буй билээ. Учир нь Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн хоногийн өмнө болж УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Ерөнхийлөгч болсон билээ. Харин уг үр дүнг нийт хөлбөмбөгчид эсэргүүцэж тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж буй бол мөн зарим клубүүд, хөлбөмбөгийн спортыг дэмжин ажилладаг байгууллагууд хүртэл…
-
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа. Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ…


