Category: Menus

  • Өнөөдөр хуульчдаас зөвлөгөө үнэгүй авч болно

    Өнөөдөр хуульчдаас зөвлөгөө үнэгүй авч болно

    Нийслэлийн ЗДТГ, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, Хуульчдын холбоо хамтран, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу 2 дугаар сарын 19-нд Үйлчилгээний нэгдсэн…

  • Монголын санхүүгийн салбарт онцлох үйл явдал тохиолоо

    Монголын санхүүгийн салбарт онцлох үйл явдал тохиолоо

    Инвескор Санхүүгийн Групп нь Лондонгийн Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдсэн Монголын анхны санхүүгийн компани боллоо.  Энэ нь зөвхөн компанийн хувьд төдийгүй Монголын санхүүгийн салбарын олон улсын тавцанд гарах, улмаар дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдөх чухал үйл явдал болж байна. Инвескор Санхүүгийн Групп нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг, шуурхай үйлчилгээгээрээ тэргүүлэгч байгууллага…

  • Газрын наймаанд холбогдсон албан тушаалтанд Хятадын шүүхээс цаазын ял оноожээ

    Газрын наймаанд холбогдсон албан тушаалтанд Хятадын шүүхээс цаазын ял оноожээ

    БНХАУ-ын Жянсу мужийн Ардын их хурлын Байнгын хорооны намын бүлгийн даргаар ажиллаж байсан Лю Ханьдун хээл хахуулийн хэргээр цаазаар авах ял сонсжээ. Шүүх түүнийг 1999-2023 оны хооронд газар өмчлөх эрхийг иргэдэд олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаар дамжуулан авлига авч байсан гэж үзсэн байна. Лю Ханьдун гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн талаарх харилцаа холбооныхоо тухай…

  • Архидан согтуурсан үедээ нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг орон нутагт гарчээ

    Архидан согтуурсан үедээ нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг орон нутагт гарчээ

    Хэдхэн хоногийн өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд бусдын амь насыг буудан хөнөөсөн ноцтой хэрэг Дорнод аймагт гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр тус сумын иргэн Ө гэгч нь согтуурсан үедээ хамт байсан С-г буудаж, амь насыг нь хохироосон байна. Өдгөө тус хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж…

  • Элон Маскын xAI компани хиймэл оюуны Grok 3 загвараа танилцууллаа

    Элон Маскын xAI компани хиймэл оюуны Grok 3 загвараа танилцууллаа

    Элон Маскын xAI компани мягмар гарагт хиймэл оюуны Grok 3 хэмээх хамгийн сүүлийн үеийн загвараа танилцуулаад байна. Тус компанийн зүгээс энэхүү загвар нь өрсөлдөгч OpenAI-ийн ChatGPT болон Хятадын Deepseek чатботуудыг гүйцэтгэлээрээ давж гарсан нь математик, шинжлэх ухаан болон кодчлолын стандарт бодлого бүхий урьдчилсан туршилтаар батлагдсан хэмээн мэдэгдээд байгаа юм. “Бид маш богино хугацаанд Grok 2…

  • АНУ Тайванийн тусгаар тогтнолын асуудлаарх байр сууриа өөрчилсөнд Хятад улс “бухимдав”

    АНУ Тайванийн тусгаар тогтнолын асуудлаарх байр сууриа өөрчилсөнд Хятад улс “бухимдав”

    Вашингтон Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн өгүүлбэрийг АНУ-ын Төрийн департаментын вебсайт дахь албан ёсны мэдэгдлээс авч хаясантай холбогдуулан БНХАУ-ын зүгээс дургүйцлээ илэрхийлжээ. Тус баримт бичигт мөн “АНУ нь Тайванийн олон улсын байгууллагууд дахь гишүүнчлэлийг дэмжих болно” хэмээн бичсэн байна. Дээрх өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хийсэн бол ням гарагт Тайванийн Гадаад хэргийн сайд Лин…

  • Г.Батзориг:НХХҮГ-ын гурван алба хаагч БНСУ руу хувийн зардлаараа явж, сургалтад суусан

    Г.Батзориг:НХХҮГ-ын гурван алба хаагч БНСУ руу хувийн зардлаараа явж, сургалтад суусан

    “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Уг мэдээлэлдээ “Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын, хяналтын хэлтсийн дарга болон 9 дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний дарга нар “CU” компанийн зардлаар БНСУ руу аялсан. Энэ асуудлаар Ерөнхий сайд болон Хотын даргад шаардлага хүргүүлсэн. Мөн нэр бүхий 15 албан…

  • МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

    МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе” гээд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions Ulaanbaatar-2025″…

  • Хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт хоёр байршилд нэгэн зэрэг боллоо

    Хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт хоёр байршилд нэгэн зэрэг боллоо

    Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт Улаанбаатар хотын Хандгайтын мөсөн гулгуурын талбай, Орхон аймгийн Сархиа цанын баазад нэгэн зэрэг өнөөдөр боллоо. Энэ удаагийн наадам хоёр байршилд нэгэн зэрэг болж буйгаараа онцлог юм. Эх орны өнцөг булан бүрээс шилдэг 500 гаруй тамирчин “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тус…

  • Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна

    Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна

    Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна. Үүний 127 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй иргэн байна. Нийслэл Улаанбаатарт 70, аймгуудад 89 иргэн амьдарч байгаа бөгөөд хамгийн өндөр настай ахмад нь 108 настай байна. 100-аас дээш настай ахмадын тоогоор Өвөрхангай аймаг 11 иргэнтэйгээр тэргүүлж, Баян-Өлгий аймаг 8 иргэнтэйгээр хоёрдугаарт жагсаж байна.