Category: Menus

  • Өнөөдөр 3 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

    Өнөөдөр 3 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

    ПАРИС-2024: Өнөөдөр буюу 2024.08.08-ны өдөр манай 3 тамирчин барилдах хуваарьтай. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 17:00 цагт эмэгтэйчүүдийн 53 кг-ын дагах баридаан эхэлнэ. Манай тамирчин Б.Хулан дагах барилдаанд 2022 оны ДАШТ-ий финалд тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзнэ. Хэрэв ялбал Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт Хятадын тамирчин Панг Чианютай хүрэл медалийн төлөө барилдана.…

  • Халдлага болохоос болгоомжилж Тейлор Свифтийн тоглолтыг цуцалжээ

    Халдлага болохоос болгоомжилж Тейлор Свифтийн тоглолтыг цуцалжээ

    Алдарт дуучин Тейлор Свифт Европын орнуудаар аялан тоглолтоо эхлүүлсэн. Түүний “Эрас” аялан тоглолтыг нэг хэсэг болох шоунууд Австри улсын Вена хотод Пүрэв, Баасан, Бямба гарагт болох байсан ч учирч болзошгүй аюулын улмаас тоглолтыг цуцалжээ. Учир нь Лхагва гарагт Австрийн нийслэл орчимд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр хүнийг сэжиглэн баривчилжээ. Австрийн Олон нийтийн аюулгүй байдлын ерөнхий…

  • 14 хүн аврах хантаазгүйгээр завиар явж байжээ

    14 хүн аврах хантаазгүйгээр завиар явж байжээ

    Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өдөр бүр Хөвсгөл нууранд завиар эргүүл хийж байна. Уг нуураар завиар аялж яваа гадаадын болон монгол жуулчдад аврах хантааз өмсөх, завины бүрэн бүтэн байдлыг шалгаж суух, аюулгүй байдлаа хангах заавар, зөвлөмж өгч байна. 8 дугаар сарын 6-ны өдөр гэхэд 56 иргэнд заавар, зөвлөмж өгч, аврах хантаазгүйгээр…

  • Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо

    Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо

    Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо. Ч.Төгсдэлгэрийн хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж. Тэрээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахад, гадаадын компаниудад хэрэгжүүлж байсан туршлагаа ашиглахаар нийслэлийн засаг даргад санал тавьжээ.  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, төрөлх хотоо өөрчлөхөд, буруу төлөвлөлтийн алдааг засахад…

  • БНХАУ-ын тусламжаар Хөшигийн хөндийд их сургууль байгуулна

    БНХАУ-ын тусламжаар Хөшигийн хөндийд их сургууль байгуулна

    Засгийн газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны хуралдаанаар ШУТИС-ийн харьяанд Олон улсын инженерийн сургуулийг ирэх 6 жилийн дотор байгуулахаар шийдвэрлэжээ. Уг сургуулийг цогцолбор байдлаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигийн хөндийд байгуулах юм байна. Энэхүү цогцолбор сургуулийг Дэлхийн жишигт нийцүүлж, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд нарийн мэргэжлийн 38.000 инженер бэлтгэхээр зорьж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр 2030 он…

  • Олимп, Дэлхийн дээд амжилтыг эвдсэн “Мондо” Дуплантистай Шведийн хаан уулзан, баяр хүргэжээ

    Олимп, Дэлхийн дээд амжилтыг эвдсэн “Мондо” Дуплантистай Шведийн хаан уулзан, баяр хүргэжээ

    Шведийн хаан XVI Карл Густав, хатан хаан Силвиа нар Шведийн тулгууртай харайлтын тамирчин, олимпиын алтан медальт Арманд Густав “Мондо” Дуплантис нарт баяр хүргэн хүлээн авч уулзжээ. Арманд Дуплантис нь Парисын олимпын наадмын тулгууртай харайлтын төрөлд 6.25 метр дээгүүр дүүлж олимп болон дэлхийн дээд амжилтыг эвдсэн билээ. Түүний хувьд Швед улсад хоёр дахь удаагаа олимпын алтан…

  • Сонсголонгийн замыг засаж байна

    Сонсголонгийн замыг засаж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нисэхийн тойргоос “Монос”-ын уулзвар хүртэлх Сонсголонгийн авто замын нүхэн эвдрэлийг засаж байна

  • Францын гүйлтийн тамирчин олимпын үеэр найз залуудаа гэрлэх санал тавьжээ

    Францын гүйлтийн тамирчин олимпын үеэр найз залуудаа гэрлэх санал тавьжээ

    Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн финал болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ төрөлд дөрөвдүгээр байрт орж, Европын дээд амжилтыг шинэчилсэн Франц улсын гүйлтийн тамирчин Алис Финот өөрийн найз залууд гэрлэх санал тавьжээ. Тэрээр барианд орсныхоо дараа найз залуу Испанийн триатлонч Бруно Мартинес Баргиелад олны өмнө өвдөглөн сууж гэрлэх санал тавьжээ. Ингэхдээ уламжлал болсон сүйн бөгжний оронд…

  • Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио Монгол улсад айлчилна

    Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио Монгол улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн…

  • Баян-Өлгийн тарваган тахлын голомт маш өндөр идэвхтэй байна

    Баян-Өлгийн тарваган тахлын голомт маш өндөр идэвхтэй байна

    Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Цагааннуур тосгоны хил орчмын бүсэд орших Сийлхэмийн нуруунд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амд халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный-Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 7 дугаар сарын 15-наас эхлэн 21 хоногийн турш тандалт судалгаа хийлээ. Сийлхэмийн нуруу бол тарваган…