Category: Menus

  • НӨАТ-ын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой

    НӨАТ-ын  буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой

    Иргэд 2024 оны IV улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.Тодруулбал: 2025 оны нэгдүгээр сарын 18-23-ны өдөр хүртэлх буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлөх хүсэлтийг татварын алба хүлээж авах юм байна. Иргэд “ebarimt”-ын асуулгадаа “Тийм” товч дарвал хөрөнгийн татвараа хялбар, шимтгэлгүй төлөх юм.

  • Нээлттэй парламент хөтөлбөрт 100 оюутныг шалгаруулжээ

    Нээлттэй парламент хөтөлбөрт 100 оюутныг шалгаруулжээ

    “Open parliаment” оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа төрийн ордонд болж байна. Их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээр ахлуулан байгуулсан юм. “Нээлттэй парламент” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулж 100 оюутныг шалгаруулжээ. Хөтөлбөрт хамрагдахаар…

  • Бун Жүн Хо: “Микки 17” бол шинжлэх ухааны уран зөгнөлт үлгэр

    Бун Жүн Хо: “Микки 17” бол шинжлэх ухааны уран зөгнөлт үлгэр

    Академийн шагналт “Шимэгч” киноны найруулагч Бун Жун Хо, Их Британийн жүжигчин Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “Микки 17” киногоо хүн төрөлхтний шинжлэх ухааны зөгнөлт зохиол хэмээн тодорхойлжээ. Найруулагч Бунг Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “‘Микки 17″ бол бидний сайн мэддэг шинжлэх ухааны уран зөгнөлт кино боловч хүний сэтгэлийн тухай өгүүлэх кино” гэж тодорхойлжээ.…

  • Испанид цанын баазын суудалтай лифт нурсны улмаас хоёр эмэгтэй хүнд гэмтжээ

    Испанид цанын баазын суудалтай лифт нурсны улмаас хоёр эмэгтэй хүнд гэмтжээ

    Өнгөрсөн бямба гарагт Испанид цанын баазын суудалтай лифт өндрөөс унасны улмаас олон арван хүн бэртэж гэмтэн, 2 эмэгтэй хүндээр гэмтсэн байна. Испанийн Пиренейн уулсын дунд байрладаг Астун хэмээх цанын бааз бүхий өвлийн амралт зугаалгын цогцолборт гарсан дээрх ослын улмаас 30 орчим хүн бэртэж гэмтэн, 10 нь эмнэлэгт хүргэгдсэнээс 18 настай хоёр эмэгтэйн биеийн байдал маш…

  • Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

    Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

    НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 мянган автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн…

  • Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

    Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. “Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон Чөлөөт бөхийн УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна. Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит…

  • Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгахаар болжээ

    Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгахаар болжээ

    Ням гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотын Баруун дүүргийн шүүх бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, орон нутгийн цагаар 19-ний өглөө түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг батласан бөгөөд шүүхээс Юн Сок Ёлыг сулласан тохиолдолд нотлох баримт устгаж магадгүй гэж үзсэн учраас шүүгч түүний хэрэг дээр ажиллаж байгаа…

  • “Иргэд эх орондоо БНСУ-ын чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдсэнд баяртай байна”

    “Иргэд эх орондоо БНСУ-ын чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдсэнд баяртай байна”

    БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монголд нэвтрүүлээд буй “Монгол Хьюндай” эмнэлэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй болгох үүднээс сар бүр алслагдсан дүүрэг, орон нутагт ажиллаж үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн Налайх дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийсэн байна. Харин энэ сарын 18-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй…

  • 2025 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна

    2025 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна

    Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх…

  • Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

    Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

    ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ        (1942-2025) Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал…