Category: Menus

  • 145-р цэцэрлэг шинэ өргөтгөлтэй боллоо

    145-р цэцэрлэг шинэ өргөтгөлтэй боллоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийслэлийн Хан-Уул дүүргийн 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Уг барилгын зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулан, “Халзан хайрхан” ХХК барьж, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст ашиглалтад хүлээлгэн өгөв.

  • Гэр хороолол дундах замын 10 хувь нь галын машин орох боломжгүй байна

    Гэр хороолол дундах замын 10 хувь нь галын машин орох боломжгүй байна

    Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн 2024 онд Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг нөхцөлийн судалгаа хийжээ. Судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Гэр хороолол нь 232.06 ам км талбай эзэлдэг. Одоо ашиглаж байгаа зам, гудамжаар зорчиход гэр хорооллын 10…

  • Дорноговьд газар хөдөллөө

    Дорноговьд газар хөдөллөө

    Дорноговь аймгийн Алтанширээ сумын төвөөс зүүн зүгт 32 км зайд өчигдөр /2025.01.19/ 17:20:12 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийллийн голомт, газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.54, 110.89-д үүссэнийг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ.

  • “Богд” банк хаалттай ХК болбол…

    “Богд” банк хаалттай ХК болбол…

    “Богд банк” ХК-ийн ТУЗ 2024.12.16-нд ээлжит бусаар хуралдаж, хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэлээ. Хаалттай болбол шийдвэр гаргах хурд нэмэгдэнэ, үйл ажиллагааны зардал багасна, зах зээлийн бодит үнэлгээнд хүрнэ гэж тэд үзжээ. Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлыг “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн аппликэйшн ашиглан, цахимаар зохион байгуулахаар 2025.02.03-ны 11:00 цагт товлов. Энэ хурлаар “Богд банк” нээлттэй ХК-ийн…

  • Өмнөговьд гадаад паспорт, иргэний үнэмлэх хэвлэхээр боллоо

    Өмнөговьд гадаад паспорт, иргэний үнэмлэх хэвлэхээр боллоо

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, засаг даргын орлогч Ж.Занабазар нартай уулзаж, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт болон иргэний цахим үнэмлэх хэвлэх үйлдвэр байгуулахаар боллоо. Цаашид хилийн боомттой бүх аймагт гадаад паспорт, иргэний үнэмлэх хэвлэх…

  • Малчдад өвс, тэжээлийн үнийг хямдруулж өгөхөөр болов

    Малчдад өвс, тэжээлийн үнийг хямдруулж өгөхөөр болов

    Ховд аймаг өнгөрсөн намар аюулгүйн нөөцдөө 210 тн өвс, 560 тн тэжээл, сумд нь 496 тн өвс, 358.5 тн тэжээл бэлтгэжээ. Тус аймгийн нийт нутгийн 91 хувь нь цастай, ихэнх нутгаар цагаан зудархуу, нутгийн 20 хувь нь эрсдэл ихтэй, 80 хувь нь нэн их эрсдэлтэй байна. 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж…

  • ”Тосон” ДЦС-ын эхний блок ашиглалтад орлоо

    ”Тосон” ДЦС-ын эхний блок ашиглалтад орлоо

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дулааны цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж эхэллээ. Тосонцэнгэлд барьж буй 25 МВт-ын хүчин чадалтай “Тосон” дулааны цахилгаан станцын 9 МВт-ын эхний блокийг 1-р сарын 17-ны өдрийн 23:17 цагт Монгол Улсын цахилгааны дамжуулах нэгдсэн сүлжээнд залгав. Энэ дулааны цахилгаан станцыг 2022 оноос “Жем” группийн “Тосон-Энержи” ХХК өөрийн 130…

  • “Хөх сувд” мөсний баярын үеэр яруу найргийн наадам болно

    “Хөх сувд” мөсний баярын үеэр яруу найргийн наадам болно

    Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-23-ны өдрүүдэд болох тов гарсан. Мөсний баярын үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг тэмцээн наадам болно. Мөн “Хөх цом” яруу найргийн наадам 3 дахь жилдээ болох гэж байна. Тус…

  • Иргэд өндөр хүүтэй аппликейшн зээлэнд дарамтлуулж байна

    Иргэд өндөр хүүтэй аппликейшн зээлэнд дарамтлуулж байна

    Монгол улсад 2,2 сая насанд хүрсэн хүн байгаагийн 1,6 сая нь аппликейшн зээлтэй байна гэсэн судалгааг СЗХ-оос гаргажээ. Эдийн засаг, инфляц хүнд нөхцөлд байгаа энэ үед, иргэдийн амьдралын боломж муу байгааг далимдуулан өндөр хүүтэй зээлээр дарамтад оруулж байна гэж олон нийт бухимдах боллоо.  2024 оны 3-р улирлын байдлаар Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд…

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа. Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг…