-
Олимпын наадамд хөдөлгөөн засалч, мэргэжлийн эмч нар явсан

2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр Threads платформ дээр saruka.b гэх хаягнаас “Бидний хөрөнгөөр зугаацаж байгаа 120 албаны хүн дотор нь ганц ч эмч харагдахгүй юм. Төсөвлөөд ядаж дунд нь 2 эмч, 2 сэтгэлзүйч авч яваачээ!!! Өчигдөр хүртэл Басхүү гэмтэхэд эмч ч байхгүй.. Нутгийн эмч бсан бол сэтгэлд ч ойр… Арай дэндүү юмаа…@Монголын олимпын хорооноос…
-
Гэрлэх санал тавих ёслол зохион байгуулжээ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 300 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч өөрсдийн хүсэл сонирхлоор ахлагчийн албанд нэгдэх хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийг түшиглэн, мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Түрүүч, байлдагч нарын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг үндэслэн зохион байгуулж…
-
Даац хэвтрүүлэн, ачаа зөвшөөрөлгүй тээвэрлэвэл 9 саяар торгоно

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам, тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж, 8-р сарын 5-ны өдрөөс эхлэн, жолооч, тээвэрчдээс бэлэн мөнгөөр төлбөр авахыг зогсоогоод байна. ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг “И-Монголиа” аппликэйшнээр дамжуулж, төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан, уг…
-
ТАНИЛЦ: “Айраг” бэсрэг наадмын хөтөлбөр

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад орсон айрагны соёлоо сурталчлах зорилгоор Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран, өнөө жил 15 дахь удаагаа “Айраг” бэсрэг наадам зохион байгуулах гэж байна. Уг наадам Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт 8 дугаар сарын 10, 11-ний…
-
3-18 насны хүүхдүүдэд тохирсон 1000 номын жагсаалт бүхий хөтөлбөр боловсруулжээ

Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзан, хөтөлбөртэй нь танилцлаа. Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна. Мөн Чимээтэй номын сан, “Magic box” зэрэг хэд хэдэн ажлыг амжилттай үргэлжлүүлж…
-
Монгол Улсын сагсан бөмбөгийн шүүгчид олон улсад ажиллана

Йордан улсын Амман хотод ирэх 9 дүгээр сарын 02-09-ны өдрүүдэд FIBA U18 Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол улсаас шүүгч ажиллах болсон томилгоо ФИБА-гаас албан ёсоор ирж, Олон улсын шүүгч Г.Ганбаяр тус тэмцээнд ажиллахаар болжээ. Мөн 8 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд болох Малайзын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг дэнслэхээр МСБХ-ны А зэрэглэлийн шүүгч Б.Тамир…
-
I, II ангиллын хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа танилцуулж байна

Монголын хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд энэ сарын турш 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна. Иргэд, олон нийт хувьцаат компаниудын хагас жилийн тайлантай танилцаж, тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлын мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнэтэй мэдээлэл авах боломжтой. Энэ үйл…
-
Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 2-4-нд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч Виола Амхердийн төрийн айлчлал нь Швейцар Улсын Төрийн тэргүүний анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх түүхэн чухал арга хэмжээ болов. “Энх…
-
Гадаадын 15.600 иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна

Монгол Улсад энэ оны II улирлын байдлаар гадаадын 15600 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар, нэгдүгээр улирлаас 92.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Монголд ажиллаж буй гадаад иргэдийн 1200 нь эмэгтэй, бусад нь эрэгтэй. Улсаар нь ангилбал 71.1 хувь нь Хятадын иргэд байна. Энэтхэгинй иргэд 7.6, Вьетнамын иргэд 3.9, Турк, ОХУ, Филиппин,…
-
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгууллаа

Орон нутгийн хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу аймаг, нийслэлийн хурал 8 дугаар сарын 2-ноос өмнө аймаг,…