Category: Menus

  • “Брэд Питт”-тэй цахимаар харилцсан франц эмэгтэй 830 мянган евро алджээ

    “Брэд Питт”-тэй цахимаар харилцсан франц эмэгтэй 830 мянган евро алджээ

    Францын TF1 телевизийн сувгаар хуурамч “Брэд Питт”-тэй интернетээр харилцаж, 830 мянган еврогоо алдсан эмэгтэйн талаар өгүүлсэн нэвтрүүлгийг цацсаны дараа цахим залилангийн хохирогч болсон тэрхүү эмэгтэй олон нийтийн доог тохууны бай болон хувирчээ. Өнгөрсөн ням гарагт TF1 телевизийн сувгийн оргил цагаар цацагдсан тэрхүү нэвтрүүлэг үндэсний хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан сонирхолтой нэвтрүүлэг болсон бөгөөд цахим луйварчдын…

  • “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарчээ

    “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарчээ

    УБЦТС ТӨХК: “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарч, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн тул 2025 оны 01-р сарын 16-ны ПҮРЭВ гарагт “ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж “ТОГОО” тохируулахыг уриалж байна.

  • Намжаад байсан Лос Анжелесийн түймэр ахин газар авч, дэгдэх эрсдэлтэй байна

    Намжаад байсан Лос Анжелесийн түймэр ахин газар авч, дэгдэх эрсдэлтэй байна

    Өнгөрсөн долоо хоногт асч эхэлснээсээ хойш 150 орчим шоо дөрвөлжин км газрыг шатааж, 100 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулаад байгаа Лос Анжелесийн бүсийн ой хээрийн гал түймэр долоо хоногийн төгсгөлд намжаад байсан бол лхагва гарагаас эхлэн дахин газар авч, дэгдэх эрсдэл үүсээд байна. Цаг уурын урьдчилсан мэдээгээр лхагва гарагаас эхлэн Санта Ана салхины хурд нэмэгдэж,…

  • Т.Доржхандын авга дүү Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжсэнгүй

    Т.Доржхандын авга дүү Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжсэнгүй

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.Нууц санал хуралтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар нэр дэвшигч Б.Саруул, Ш.Хандсүрэнг тус тус дэмжсэн бол 58.9 хувь нь орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Л.Сонорыг дэмжсэнгүй. Тэрбээр Монгол Улсын шадар сайд Т.Доржхандын төрсөн ахын хүү бөгөөд авга ахын…

  • Хөвсгөл аймагт хууль бусаар мод бэлтгэх хэрэг хамгийн их бүртгэгджээ

    Хөвсгөл аймагт хууль бусаар мод бэлтгэх хэрэг хамгийн их бүртгэгджээ

    Өнгөрсөн 2024 онд Байгаль орчны эсрэг 782 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 9.4 тэрбум төгрөгийн хохирол байгальд учирсан гэж үзэж байгаа юм. Хууль бусаар мод бэлтгэх хамгийн их буюу 41 хувийг эзэлж байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл аймагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг 58 бүртгэгдсэнээс 50 нь хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг байгаа юм. Дээрх 58 гэмт…

  • Хүүхдүүд зохион бүтээх дугуйланд явснаар дэлгэцийн хамаарлаас салдаг гэв

    Хүүхдүүд зохион бүтээх дугуйланд явснаар дэлгэцийн хамаарлаас салдаг гэв

    Сүүлийн үед хүүхдүүд хэт дэлгэцийн хамааралтай болж, цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж байгаа нь эцэг, эхчүүдийн санааг зовоосон асуудал болов. Ингэж гар утас, компьютер тоглоомонд донтох нь хүүхдийн сэтгэн бодох чадвар цаашлаад тархины хөгжилд асар хортой болохыг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Тэгвэл “Зохион бүтээгч” дугуйланд хамрагдсан хүүхдүүд ухаалаг утаснаас эрс татгалздаг болжээ. Тус дугуйлангийн үйл ажиллагааг энэ…

  • О.Алтангэрэл: 2017 оноос хойш Монголын шүүх 2000 гаруй этгээдийг ял завшуулсан

    О.Алтангэрэл: 2017 оноос хойш Монголын шүүх 2000 гаруй этгээдийг ял завшуулсан

    NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор ХЗДХ-ийн сайд  О.Алтангэрэл оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. –Таны ажил тавлаг уу. Сайхан өвөлжиж байна уу? -Тавтай сайхан байна. -Таныг ярилцлагад урьсан хэд хэдэн шалтгаан буй. 1-рт, таны өргөн барихаар бэлтгэж байгаа товчилбол Хөрөнгө хураах хуулийн төсөл, мөн жагсаал цуглаантай холбоотой асуух хэд хэдэн асуулт байна.…

  • ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан этгээдүүдийг олж тогтоосон

    ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан этгээдүүдийг олж тогтоосон

    ЦЕГ жагсаал цуглаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 11-ий өдөр эхэлсэн иргэдийн жагсаал зургаа дах өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага 129 иргэнд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, биеэ удирдах чадваргүй архидан согтуурсан иргэд, ахмад настан, бага насны хүүхэдтэй явж буй иргэдийг албаны унаагаар ар гэрт нь хүргэж өгчээ. Энэ сарын 11-ий өдрийн…

  • Таван цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна

    Таван цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна

    Нийслэлийн агаарын чанарын мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их буюу 396 гэж заасан байна. Харин Нисэх, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, 1-р хороолол, Шархад, Налайх, Яармаг орчимд агаарын бохирдол бага байна. Таван цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна. Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэвийн: Агаарын чанарын…

  • Тажикистан улсын жүдогийн шигшээ баг болон Монголын шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байна

    Тажикистан улсын жүдогийн шигшээ баг болон Монголын шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байна

    Тажикистан улсын жүдогийн шигшээ багийнхан хамтарсан бэлтгэлд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фотех Махмадбеков, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков, Улаанбаатар, Душанбе их дуулгуудын мөнгө, Токио их дуулгын хүрэл медальт Обид Жебов, Азийн цомуудын аварга Жахонгир Мажидов, Залуучуудын дэлхийн аваргын…