-
УАШТ: Онцгой байдлын сонсогч Т.Энх-Амгалан хүндийн өргөлтийн тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож, гурван хүрэл медаль хүртлээ. Сонсогч Т.Энх-Амгалан нь 2019 оны хүүхдийн спортын их наадмаас хүрэл, 2021 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2022 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алт,…
-
Мега төслүүдийн долоо нь ТЭЗҮ хийгдэж, дөрвөн төслийн санхүүжилт тодорхой болж, ажил нь эхэлжээ

УИХ-ын намрын чуулган удахгүй өндөрлөнө. Намрын чуулганаар хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ хөдөлгөх, эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж байгаа. Тухайлбал, ГашуунсухайтГанцмод”,“Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц,…
-
Дотоодын чансааг тэргүүлж буй 20 шатарчин шигшээ багийн тамирчны эрхийн төлөө цэц сорьж байна

Шатрын Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн гадаад чансааны жагсаалтын дагуу шилдэг 10-н шатарчид тойргийн системээр өрсөлдөж байна. Тодруулбал эмэгтэйчүүдийн ангилалд 1. эФМ Б.Амин-Эрдэнэ 2341 2. ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул 2331 3. эИМ Т.Мөнхзул 2301 4. эФДМ Б.Мөнгөнзул 2268 5. эФДМ Х.Баясгалан 2265 6.…
-
Израил, Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулагдлаа

Израил, Хамасын хооронд 15 сарын турш үргэлжилсэн дайныг өндөрлүүлэх гал зогсоох гэрээг талууд байгуулаад байгааг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден батлан мэдэгдлээ. Энэ удаагийн гал зогсоох гэрээний зуучлагчаар АНУ болон Катар улсууд голлох үүргийг гүйцэтгэж ажилласан юм. Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Мохаммед Аль-Тани 15-ны орой Катарын нийслэл Доха хотноо хийсэн мэдэгдэлдээ Израил болон Хамас бүлэглэл…
-
Оюутны өвлийн спортын наадмын гүйлтийн цанын төрлийн медалийн эзэд тодорлоо

Италийн Турин хотноо Дэлхийн оюутны өвлийн спортын XXXII Универсиад наадам нэгдүгээр сарын 13-ын өдөр эхлэн, гурав дахь өдрөө үргэлжлэн явж байна. Энэ наадмын гүйлтийн цанын 10 км тэших уралдааны медалийн эзэд тодорлоо. Нийт 99 тамирчин гүйлтийн цанын тэших уралдаанд өрсөлдсөнөөс манай улсаас дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор А.Хүслэн 27 мин 10 сек амжилтаар 65 байрт, О.Золбаяр…
-
Н.Мандуул: Дүүргийн айл өрхүүдтэйгээ хамтраад шинэ шийдлүүдийг туршиж үзэхийг зорьж байгаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай “Сэлбэ хороолол”-ын бүтээн байгуулалт, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа. ———————————————————————— -Та Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгсөөд тэтгэлгээр гадаадад эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Мөн олон жил Сангийн яаманд ажилласан. Таны үндсэн мэргэжил одоогийн ажилд таны ямар давуу талыг үүсгэж байна вэ? -Аливаа ажлыг захиргаадалтын хэлбэрээр бус эдийн засгийн…
-
Хөл нүцгэн аварга

Марафон бол тэсвэр тэвчээр хамгийн их шаардагддаг спортын төрлийн нэг. 42 км 195 м замыг зогсолтгүй гүйж туулна гэдэг амаргүй. Тэгвэл энэ зайг туулахдаа хөл нүцгэн, бүүр олимпийн наадам дээр гүйсэн, зүгээр ч үгүй аварга болсон хүн бол Этиопийн Абебе Бикила юм. Абебе Бикила уг нь 1960 онд Италийн Ромд болсон зуны олимпийн XVII наадамд…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Анкара хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах…
-
Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос гадаадад амьдардаг монголчуудын сонгуульд оролцох боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа. -Гадаадад амьдардаг монголчуудын саналыг авах тухай асуудал өмнө нь яригдаж, зарим тохиолдолд авч ч байсан. Танай байнгын хорооноос энэ асуудлыг судлах, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг…
-
Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно

2025 оны нэгдүгээр сарын 13-17 -ны өдрүүдэд Саудын Арабын Эр-Рияд хотноо “FMF25” буюу “Ирээдүйн эрдэс баялгийн форум” эхэллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсад дэлхийн 100 гаруй орны 20 мянга орчим ашигт малтмалын салбарын тэргүүн, манлайлагчдын цугларалт уулзалт болсоор энэ жил дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Дэлхийн эрдэс баялгийн ирээдүйг тодорхойлоход нөлөөлөх зорилгоор тус улс…