-
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гурван боомтыг төмөр замаар холбосноор жилд 120-160 сая тонн нүүрс экспортолдог болно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өчигдөр 2025 онд эхлүүлэх, Засгийн газраас зарласан 14 мега төслийн нэг Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт, “Орано майнинг САС” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний талаар сэтгүүлчдэд танилцуулав. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын хүрээнд өргөн, нарийн цариг бүхий төмөр замууд…
-
Тарвас, төмсөөр бүтээгдэхүүн хийж буй үйлдвэрлэгчдийг дэмжинэ

Ховд аймгийн тариаланчид өнгөрсөн жил 2975.5 га талбайд үр тариа, малын тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьсан байна. Үүнээс үр тариа 286.3 тонн, малын тэжээл 559.2 тонн, төмс 7518.5 тонн, хүнсний ногоо 20825 тонн, нийт 29 мянган тн ургац авчээ.Тус аймгийн Жаргалант сумын засаг дарга 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Үйлдвэржилт” бодлого тусгаж, тарвас,…
-
Лиам Пэйний үхлийн шалтгааныг олон төрлийн гэмтэл хэмээн тогтоожээ

One Direction хамтлагийн гишүүн агсан, дуучин Лиам Пэйний үхлийн шалтгааныг түүний төрөлх Их Британи улсад албан ёсоор “политравма” буюу олон төрлийн гэмтлээс үүдэн нас барсан гэж тогтоосон байна. Хүний бие организм олон гэмтэл авахыг анагаахын нэр томьёогоор “политравма” гэж нэрлэдэг ажээ. Лиам Пэйний үхлийн шалтгааныг тогтоож, батлах эцсийн сонсгол өнгөрөгч сарын 17-ны өдөр Букингэмшайрын шүүх…
-
“League of legends”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНСУ-д болно

Дэлхийн хамгийн алдартай компьютер тоглоомуудын нэг болох “League of legends” (LoL) жил бүр болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд Өмнөд Солонгост болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жилийн 10-р сард БНХАУ-д, ирэх жил Хойд Америкт, 2027 онд Солонгос улсад болно гэж Riot Games-аас мэдээллээ. Өмнөд Солонгос улс 2023 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион…
-
Ч.Өнөржаргал: Улс хариуцах ёстой тэтгэврээ өөрөө төлж байна уу, үгүй юү гэдэг нь ил биш байна

СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалтай нийгмийн даатгалын талаар ярилцлаа -Монгол Улс нийгмийн даатгал, халамжаа хооронд нь ялгаж салгаж чадахгүй, Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр иргэдээ халамжлаад байна. Үүнийг яаж салгах ёстой вэ? -Юуны түрүүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож байгааг болих ёстой. Энэ нь даатгуулагч талдаа ашигтай юм шиг боловч удаан хугацаандаа ашиг муутай.…
-
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Трампыг ялж чадах байсан талаараа ярьжээ

Удахгүй буух гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден өнгөрсөн оны 11 сард явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг ялж чадах байсан талаараа ярьсан байна. Тэрээр USA Today сонинд тусгайлан өгсөн ярилцлагадаа ийнхүү хэлсэн ч мөн түүнд ахиад дөрвөн жил АНУ-ыг удирдаж, төрийн тэргүүнээр ажиллах хүч тэнхээ байгаа гэдэгтээ итгэлгүй байснаа нэмж хэлсэн байна. USA Today сонины сэтгүүлч…



