Category: Menus

  • Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

    Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

    Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг Хууль зүй, дотоод хэргийн сайд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэр нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал: Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлцлийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг П.Цагаан, түүний хүү, Р.Чингис, түүний дүү санхүүжүүлж байгааг тэрээр хэлсэн.  Уг мэдэгдлийн дараа Р.Чингисийг үүрэгт ажлаас нь…

  • Шанхай хотын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ

    Шанхай хотын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийг БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж , орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт болоод цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, дэд бүтцийг жишиг байдлаар хөгжүүлэх боломж нээгдэж байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан…

  • Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орнуудыг нэрлэв

    Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орнуудыг нэрлэв

    “Henley Passport Index”-ээс Дэлхийн олон орноор визгүй зорчих боломжийг олгодог хүчирхэг паспортуудыг шалгаруулан 2025 оны шинэ жагсаалтыг танилцууллаа. Энэ онд Сингапур тэргүүн байраа эргүүлэн авсан бөгөөд тус улсын улаан паспортоор дэлхийн 227 улс орноос 195 руу нь визгүй зорчих боломжтой. Харин жагсаалтын хоёрдугаарт Япон улсын паспорт 193 улс руу визгүй зорчдог гэсэн үзүүлэлтээр оржээ. Тэгвэл…

  • Зимбабвегийн арслангуудын нутаг дэвсгэрт 5 хоносон 7 настай хүүг эсэн мэнд олжээ

    Зимбабвегийн арслангуудын нутаг дэвсгэрт 5 хоносон 7 настай хүүг эсэн мэнд олжээ

    Зимбабве улсад 7 настай хүү агнуурын парк дахь арслангуудын дунд 5 хоносны дараа эсэн мэнд олдсон талаар “АВC news” мэдээлжээ. 7 настай Тинотенда Пуду хөдөө тосгон дахь гэрээсээ гараад, санаандгүйгээр Матусадоны агнуурын паркт орж иржээ. Ингээд хүүг 5 хоногийн турш эрэн хайсны эцэст эсэн мэнд олоод байгаа юм. Хүү жимс, ногоо идэн, хад чулуун дээр хоносоор амьд үлджээ. Тэр “Заанууд хажуугаар өнгөрч, арслангийн хүрхрэх…

  • Н.Учрал: Багш,эмч хүн бол нийтийн эрх ашгийн төлөө түмэнд үйлчилж байгаа болохоос биш төрд үйлчлээгүй

    Н.Учрал: Багш,эмч хүн бол нийтийн эрх ашгийн төлөө түмэнд үйлчилж байгаа болохоос биш төрд үйлчлээгүй

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн албаны тухай хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Өнөөдөр төрийн тусгай болон захиргааны алба хаагчдыг төрийн жинхэнэ алба хаагч гэж нэрлээд байгаа юм.Тэгэхээр багш эмч нар нь хуурамч алба юм уу ? гэх ойлголт төрөхөөр байна. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Олон улсын жишгээр бол төрийн болон нийтийн алба гэж ангилдаг. Төрийн…

  • ГССҮТ-д хандаж буй хоёр хүүхэд тутмын нэг нь гэртээ бэртсэн байна

    ГССҮТ-д хандаж буй хоёр хүүхэд тутмын нэг нь гэртээ бэртсэн байна

    Гэмтэл согог судлалийн үндэсний төвийн мэдээлснээр, жилд дунджаар 138,000 хүн бэртэж гэмтдэгийн 30 хувь нь хүүхэд байна.Дэлхий дахинд хүүхдийн уналт, ялангуяа орноос унах нь хүүхдийн осол гэмтлийн гол шалтгаануудын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, жил бүр ойролцоогоор 47,000 хүүхэд уналтаас болж нас бардаг бөгөөд энэ нь 0-19 насны хүүхдүүдийн осол гэмтлээс үүдэлтэй…

  • Цахим орчинд цагийг их өнгөрүүлдэг хүмүүс телеграм аппликейшны залиланд өртөх нь элбэг байна

    Цахим орчинд цагийг их өнгөрүүлдэг хүмүүс телеграм аппликейшны залиланд өртөх нь элбэг байна

    Олон улсын хэмжээнд кибер орчинд гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, үйлдлийн арга хэлбэр нь илүү олон болж байгаатай холбоотойгоор манай улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж буй. Тухайлбал өнгөрсөн 2024 оны 07 дугаар сараас эхлэн нийт залилах гэмт хэргийн дийлэнх хувийг Телеграм аппликейшн ашиглан үйлдсэн байх бөгөөд 45…

  • Ахмадууд тэтгэврээ ихэвчлэн үр хүүхдүүддээ зориулдаг байна

    Ахмадууд тэтгэврээ ихэвчлэн үр хүүхдүүддээ зориулдаг байна

    Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлжээ. Төрөөс улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ахмад настны хэрэгцээ, шаардлагатай нийцсэн…

  • Зах худалдааны төвүүдэд борлуулж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ

    Зах худалдааны төвүүдэд борлуулж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ

    Монгол улсын шадар сайд С.Амарсайханы баталсан 113-дугаар тоот тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газар харьяалах байгууллагуудтай хамтран нийслэлийн гурван дүүргийн 7 зах худалдааны төвлөрсөн төвүүдэд хяналт, шалгалтын ажил хийжээ. Хяналт шалгалтын үеэр хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ худалдаалах орчин, үүнийг тээвэрлэгч машин, мал эмнэлгийн гэрчилгээгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын лабораторийн шалгалтын…

  • ГССҮТ-өөс нэг өдөрт 105 хүүхэд байна тусламж үйлчилгээ авчээ

    ГССҮТ-өөс нэг өдөрт 105 хүүхэд байна  тусламж үйлчилгээ авчээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэх өвчнүүдийн тоо нэмэгджээ. Тус төвийн яаралтай тусламжийн тасгаар  өдөрт 383 хүн хандаж байгаа аж. Мөн нийт бэртэж гэмтсэн 383 хүний 105 нь хүүхэд байна. Иймд сурагчдын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд хүүхдүүдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ.