-
Санзайн замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн авто замд борооны ус зайлуулах шугам шинээр угсарч байна. Энэ ажлын хүрээнд дээрх авто замыг 7 дугаар сарын 25-ны 00:00-05:00 цаг хүртэл хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!
-
Леброн Жеймс АНУ-ын олимпын багийн тугчаар сонгогдлоо

Парис хотоос мэдээлж байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер од Леброн Жэймс АНУ-ын шигшээ багийн тугчаар сонгогдлоо. Ингэснээр Нэгдсэн улсаас түүхэндээ анх удаа мэргэжлийн сагсан бөмбөгч тугчаар сонгогдсон тохиолдол боллоо. Ирэх 12 сард 40 нас хүрэх Леброн Жэймс 4 дэх олимпын наадамдаа оролцох гэж байгаа юм.
-
Олимпын нээлт анх удаа цэнгэлдэх хүрээлэнд болохгүй

Цар тахлын улмаас нэг жил хойшилж 2021 онд зохион байгуулагдсан Токиогийн олимпоос 3 жилийн дараа зуны 33 дугаар олимпын наадам Францын Парис хотноо нээлтээ хийхэд 3 хоног үлдээд байна. Ковидын улмаас Токиод болсон зуны олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүд үзэгч, хөгжөөн дэмжигчгүй хоосон уур амьсгалд олимпын шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл энэ удаагийн олимпын наадмын нээлтийн хэв маягийг зохион байгуулагч Франц…
-
Өмнөд Солонгосын Какао корпорацын үүсгэн байгуулагч Ким Беом Сүг баривчилжээ

Өмнөд Солонгосын Какао корпорацын үүсгэн байгуулагч Ким Беом Сү нь K-pop “SM Entertainment”-ийг худалдаж авахдаа хувьцааны үнийг хөөрөгдүүлж луйвардсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Сөүлийн өмнөд дүүргийн шүүх мягмар гарагт Ким Беом Сүг оргон зайлах эсвэл нотлох баримтыг устгах гэж оролдсон байж болзошгүй хэмээн баривчлах тушаал гаргасан байна. Өмнөд Солонгосын прокурорууд түүнийг “SM Entertainment”-ын хувьцааны үнийг хөөрөгдөж, өрсөлдөгч энтертайнмент болох…
-
3 улсын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгаас зохион байгуулсан Монгол, Орос, Хятад гурван улсын дундах сагсан бөмбөгийн цомын спортын наадамд “Хурдатгал” баг Дорнод аймгаа төлөөлөн оролцож, аваргын алтан цомын эзэд болсон байна. Дорнод аймаг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагтай 7, 8, 9-р сарыг “Алтан улирал” болгож, энэ саруудад хамтын үйл ажиллагааг зохион байгуулахаар санамж бичиг байгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд спорт, соёл урлаг, худалдаа…
-
Adidas компани Белла Хадидыг сурталчилгаанаасаа хасжээ

Германы спорт хувцасны аварга компани “Adidas” Израилийн шүүмжлэлд өртсөний дараа Америкийн загвар өмсөгч Белла Хадидыг пүүзний сурталчилгааны кампанит ажлаасаа хасжээ. Белла Хадидын аав нь Палестин хүн. Тэрээр өнөөг хүртэл 38 мянга гаруй Палестинчуудын амийг авч одсон Газын зурвасын мөргөлдөөнд Израилийн Засгийн газрыг удаа дараа шүүмжилсээр ирсэн. 2023 оны аравдугаар сард Хамасын дайралт 1200 орчим Израилчуудыг…
-
Цэргийн арслан Г.Жамбалдоржоос сэргээш илэрч, уучлалт гуйв

Цэргийн арслан Г.Жамбалдорж цагийн өмнө “Жамбалдорж Ганзориг” гэх фэйсбүүк хаягаар мэдэгдэл хийж, олон нийтээс уучлалт гуйлаа. Тэр “Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 4 давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа өчигдөр…
-
Дэлхийн дээд амжилт тогтоох төслийн хүрээнд 177 өрөг тогложээ

ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 100 жилийн ойгоо тохиолдуулан, Дэлхийн дээд амжилт тогтоох төсөл хэрэгжүүллээ. Уг санаачилгад Монголын шатрын холбоо нэгдэн, 7 дугаар сарын 20-нд “Улаанбаатар” блиц тэмцээн зохион байгуулав. Уг тэмцээний үеэр манай шатарчид 177 өрөг тогложээ. Үүнийг Дэлхийн дээд амжилт тогтоох оролдлогод бүртгэж авснаа Олон улсын шатрын холбоо мэдэгдсэн байна. ЮНЕСКО жил бүрийн 7 дугаар сарын 20-ныг…
-
236.3 мянган га ойн хөнөөлт шавжийг устгаад байна

13 аймгийн 75 сум, нийслэлийн ногоон бүс, Богдхан уул, Горхи-Тэрэлжийн ойн сангийн 341 мянган га талбайн хөнөөлт шавжийг устгаж байна. Ингэхдээ микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих арга ашиглаж байгаа юм. Агаарын хөлөг ашиглан 100 мянган га талбайд шавж устгахаар төлөвлөснөөс 80.3 мянган га талбайг хамруулаад байна. Үүргийн шүршигч багаж ашиглан, хортон шавжтай тэмцэх ажлыг…
