-
Азербайжан улс ОХУ-ыг онгоцны осолд буруутайгаа хүлээхийг шаардав

Энэ сарын 25-ны өдөр Казахстан улсын Актау хотын ойролцоо осолдсон Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоцны осолд буруутайгаа хүлээхийг Азербайжан улс ОХУ-аас шаардсан байна. Тодруулбал, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев 38 хүний амийг бүрэлгэсэн онгоцны осолд буруутайгаа хүлээхийг ОХУ-аас шаардаж, анхандаа онгоцны осолд оролцоотой гэдгээ нуух гэж оролдсон хэмээн Москваг буруутгажээ. Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин…
-
2025 оноос иргэдэд олгох, иргэдээс авах нэмэгдлүүд

Төрийн албан хаагчдын цалин 6%-иар нэмэгдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Тус зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцтай уялдуулан, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 6%-иар нэмэхээр Засгийн Газар 2024.12.25-нд шийдвэрлэсэн. Үүний дагуу төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн…
-
Гаальчдын 2 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 23-27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Н, А.О нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нүүрс тээврийн үйл ажиллагааг хилийн боомтын…
-
Ж.Байдены засаг захиргаа Украинд $1.25 тэрбумын нэмэлт зэвсгийн тусламж олгоно

Америкийн хэвлэлүүд удахгүй буух гэж байгаа ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Украинд 1.25 тэрбум ам.долларын өртөг бүхий нэмэлт зэвсгийн тусламжийг үзүүлэхээр болсон талаар мэдээлж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби энэ сарын 27-ны өдөр хэвлэлд мэдээлэхдээ, Ж.Байдены засаг захиргаа ойрын өдрүүдэд багтаан Украинд цэргийн шинэ ээлжийн нэмэлт тусламжийг олгоно гэсэн…
-
Эрчим хүчний бодлогын хэрэгжилт хангалтгүй байна хэмээн дүгнэжээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.10.04/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуулийн үр дүнгийн үнэлгээний тайланг сонслоо. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан тус ажлын хэсгийн дэргэдэх эрдэмтэн, судлаач,…




