-
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч, энэ сарын 26-наас сурагчдад сүү өгнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван өдөр сүү өгнө. Хөтөлбөрийг энэ сарын 26-наас хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж,…
-
Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлтийн явц 15 хувьтай үргэлжилж байна. Мөн төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тодруулбал,…
-
Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 15 гомдлыг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт удирдах албан тушаалтны томилгоотой холбоотой асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлжээ.…
-
АН Ерөнхий сайдыг огцруулах бичгээ хаврын чуулганаар өргөн барих уу?

Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байсан ч хоёр намаас хамтарсан ажлын хэсэг гарснаар гарын үсэг цуглуулах ажил зогссон байдаг. Тэгвэл өчигдөр АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дэд сайдын томилгоог эсэргүүцсэн байр сууриа сөрөг хүчин хадгалсанн хэвээрээ байгаагаа мэдэгдсэн юм. Тус намын дарга О.Цогтгэрэлийн мэдээлж буйгаар дэмжиж…
-
14 хоногт 119 хүн угаартжээ

2025.12.23-наас 2026.01.05-ны байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1 хүн угаартжээ. Баян-Өлгий, Төв аймгийн 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Эдгээр хүний 50 хувь нь насанд хүрсэн иргэд бол тал нь 0-17 насны хүүхэд байв.




